2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Дэмбэрэл : ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН МАШ ИХ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН АСУУДЛЫГ НЬ ТА БҮХЭН УНАГАЧИХЛАА

С.Дэмбэрэл : ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН МАШ ИХ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН АСУУДЛЫГ НЬ ТА БҮХЭН УНАГАЧИХЛАА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

С.Дэмбэрэл :  ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН МАШ ИХ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН АСУУДЛЫГ НЬ ТА БҮХЭН УНАГАЧИХЛААУИХ-ын пүрэв гарагийн чуулган дээр С.Дэмбэрэл нарын гишүүдийн хэлсэн үгийг сийрүүлэн хүргэж байна.

 

С.Дэмбэрэл: Байнгын хорооноос асуух асуулт байна. Засгийн газраас бизнес эрхлэгчдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа, гарсан өдрөөсөө хойш хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг нь хүлээж байгаа асуудлыг оруулж ирсэн. УИХ-аас байгуулагдсан эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хэсэг дээр энэ асуудлыг их онцгойлон хэлэлцэж байгаад, хамгийн эхний ээлжинд оруулья гэж ярилцаж байсан. Тийм ч учраас энэ асуудал маань бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хамгийн их хүсэн хүлээж байсан зүйлийг нь та бүхэн унагасан байна. Яагаад энэ асуудлыг унагасан суурь шалтгааныг чинь асуух гээд байна. Та бүхний хэлэх шалтгаан ямар ч байж болно, гэхдээ яагаад монголын эдийн засаг ийм хүндрэлтэй байдалд орсон байгаа үед бизнес эрхлэгчид, та бүхний магтаж хэлдэг баялаг бүтээгч нар чинь хамгийн их хүсэн хүлээж байсан энэ асуудлыг нь 2015 он хүртэл хойшлуулж байгаа ямар шалтгаан байна вэ? Улс төрийн шалтгаан байгаа юм уу? Эдийн засгийн шалтгаан би олж харж чадахгүй байна. Би энэ асуудлыг их гайхаж байна. Ийм учраас УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүгдээс нь энэ асуултын хариуг авмаар байна. Яг тодорхой хариулт өгөөч. Бизнес эрхлэгчид маань бүгдээрээ сонсч байгаа. Та нар 2015 оноос гэж байна, уг нь бол өнөөдөр батлаад, маргаашнаас мөрдөөд явах хэрэгтэй байсан. Жирийн нэг жишээ хэлэхэд: гааль дээр их хүндрэл байдаг, гэтэл гаалийнхан маань шийдвэр бидэнд хэрэгтэй гэж хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тоног төхөөрөмж оруулж ирэх гээд энэ асуудлыг хараад сууж байна.

Ц.Даваасүрэн: Хуулийн зөрчил үүссэн гэдэг асуудлыг Ажлын хэсгээс гаргаж ирсэн учраас Төсвийн хуультай нийцүүлсэн. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 6.2.5-д хэрвээ татварын талаар хийгдэж байгаа өөрчлөлт нь төсвийн орлогыг бууруулахаар байх юм бол дараа жилийн төсвөөс эхэлж дагаж мөрдөнө гэсэн заалттай. Үүнд нийцүүлэх саналыг Ажлын хэсэг гаргасан учраас хойшлуулсан.

С.Дэмбэрэл: Уг нь бол хууль зөрчихгүй л дээ. Хэрвээ хууль зөрчдөг байсан бол бид бүхэн өнөөдрийг хүртэл хийж ирсэн бүх чөлөөлөлтүүд хууль зөрчсөн гэсэн үг үү? Бид НӨАТ-ыг чөлөөлдөг. Улсын төсвөөс дутах маш олон татварыг чөлөөлдөг байсан хирнээ гэнэт бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийг нь чөлөөлөөд өгье гэхлээр яагаад хууль яриад эхлэв. Ажлын хэсгийн дүгнэлт чинь, уучлаарай ямар ч үндэслэлгүй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn