2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “ДЭМЖИХГҮЙ” гэдгээ хэлье, босъё!

“ДЭМЖИХГҮЙ” гэдгээ хэлье, босъё!

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 “ДЭМЖИХГҮЙ” гэдгээ хэлье, босъё!Дэлхийн дээвэр дээр Монголоороо бахархаад зогсож байсан болохоос ингэж бухимдаад байж байна гэж бодсонгүй. Аль бухимдлыг тэр гэхэв. Гэхдээ энэ хэрээс хэтэрлээ. Иргэн хүн төр засгийн шийдвэрт яаж ч нөлөөлж болдоггүй нийгэм гэж үү. Гудамжинд гарч бухимдлаа илэрхийлэхээс өөр аргагүй бол, тэгээд энэ шудрага ёс, эрх чөлөө бол БИ ТЭГЬЕ, гудамжинд гарья. Гудамжинд гарах нь иргэний хариуцлага юм бол БИ ТЭГЬЕ, гарья.

Харин ТЭНД, төрийн ордонд үнэхээр хариуцлага дутагдаж байна. ХАРИУЦЛАГГҮЙ НЬ ЗАСАГЛАЛ оргил үедээ явж байгаа мэт санагдаж байна. Аливаа оргил дээр мөнхөд байдаггүй юм, заавал буудаг юм. Хариуцлаггүй явдлаас бүр залхаж байна. Хариуцлагатай нийгмийг хүсч байна.

Ингэж гудамжинд гарч “ДЭМЖИХГҮЙ” гэж хэлэх хэрэг байна уу гэж энэ хэдэн өдөр л бодлоо, бодож сэрдэг ч болов. Намайг юу ч ярьсан тоохгүй л байх. Янз бүрийн жагсаал цуглаан үргэлж болдог, тэгээд юу өөрчлөдсөн юм бэ гэж бас бодно. Ихэчлэн шийдчихсэн асуудлын өмгөөлөл шоу шиг цуглаан болно. Нөгөө хэсэг нь яаж ч жагсаад нэмэргүй, үйл явдал өрнөдгөөрөө өрнөнө. Тэгээд яах юм бэ, хүмүүсээ?

“Ард түмний төлөө гэсэн нэрэн дор ард түмний эсрэг зүйлийг төр засаг өөрөө л хийдэг” юм шиг улам санагдах боллоо. Угтдаа заавал ингэж над шиг иргэнээ гудамжинд гаргахад хүргэлгүй, “Би ард түмний төлөө зүтгэнэ” гэж өөрсдөө гараа өргөж, цээжээ балбаж гарсан эрхмүүд хариуцлагатай ажиллахад болох байсан юм.

Өнөөдөр муу муухай бүхэн бидний чимээгүй дэмжлэгээр явагдаад байна.

Магадгүй Сүх жанжныхаа талбай дээр, ТЭНД би ганцаараа чанга яригч барьчихсан зогсож байж магад. Олон хүйтэн оргил дээр чичрээд зогсож л байлаа. Би тэнд чичрээд зогсмоор байна. Энэ дэндсэн хариуцлаггүй явдлыг гэртээ шүүмжлээд, нэр, тав тухаа бодсоор суух арга алга. Иргэн миний үгийг анзаарах эрүүл ухаант улс төрчид гарнаа гэж итгэж байна.

Би үр хүүхэдтэй хүн. Үр хүүхэд минь над шиг, одоо шиг. Монголоороо бухимдаж биш, бахархаж амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Би ямар ч нам эвсэл, иргэний хөдөлгөөн, бизнест хамаардаггүй, том байгууллагад ажилдаггүй, эхчүүд эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө хувиараа зүтгэж амьдардаг эгэл нэгэн эмч хүн. Мөнгө гэж нэг үр хөндөж үзээгүй нэгэн. Улс орныхоо 21 аймгаар явж харин үнэгүй үйлчиллээ, амьдралыг харлаа. Чимээгүй ажлаа хийгээд, интернэтэд сууж байдаг л иргэн. Одоо болий, босьё. Ямар ч байсан гарч эсэргүүцлээ илэрхийлнээ. Юманд хязгаар бий. Гэхдээ уурлан хашгирч, яаж шийдвэрлэхийг мэдэхгүй талхны үнэ ярьдаг нь би биш, газрын шинэчлэсэн хуулийг “ДЭМЖИХГҮЙ” гэдгээ л хэлье, ингэхийн тулд оратор байх ч хэрэггүй. Энэ хуулийг л зогсоовол гаргалгаа тэр юм. Ингэлээ гээд зарим нь улс төрд орох нь, чөтгөр болох нь гэх биз, би дахин хэлье “Бүх намууд чөтгөрлүүгээ тонилцгоо”, “Эх орноо хайрлахын тулд их хуралд орох хэрэг үгүй”

Над шиг улс төр, нам эвсэлд хамаардаггүй олон шудрага иргэд байгаа гэдэгт би итгэж байна. Намын гишүүн нь ч гэсэн бурангуй улс төрийг ухааран бухимдсан иргэд ч байгаа гэж итгэж байна.

НАДТАЙ МӨР ЗЭРЭГЦЭЭЧ, АХАН ДҮҮС НАРАА, “ДЭМЖИХГҮЙ” ГЭДГЭЭ ХЭЛЭЭЧ!

Дашбалбар гуай байсансан бол ч … ойлгож өрөвдөх байхдаа биднийг, зэрэгцээд зогсох ч байсан байх. Олуулаа бол илүү дуу хоолой хүрнэ.

Энэ хариуцлаггүй асуудлыг бүгдээрээ зогсооё. Ямар нэгэн юм хийе.

Монголын газар шороог хувьчилж зарах үүд хаалгыг нээлгэж хэрхэвч болохгүй! Монголын газрын үржил шимээр гадны халаасыг дүүргэдэг хэрэгсэл болгож болохгүй! 100, 100 га газраар нь тасдан зарахыг зөвшөөрөхгүй!

Миний ойр дотныхонд том жижиг газартай олон хүн бий, хувьчлахыг хүсэж л байгаа. Гэхдээ Монгол улсын эрх ашиг бүхнээс илүү юм, бүхний дээр юм.

Газар шороо бол улсын үндэс. Эрх чөлөө, тусгаар тогтнолын цорын ганц баталгаа.

Л.Баярсайхан эмч

 

Эх сурвалж : FACT.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn