2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Хүнсний гол нэрийн барааны үнэ сарын өмнөхөөс 0.9 хувиар өсчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ сарын өмнөхөөс 0.9 хувиар өсчээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Тавдугаар сарын 28-наар дуусгавар болсон нэг долоо хоногийн хугацаанд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна. Харин нэг сарын өмнөх энэ үетэй харьцуулахад 0.9 хувийн өсөлттэй байсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд мах болон гурилын үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн байна. Бүх төрлийн махны үнэ нэг долоо хоногийн өмнөхөөс 0.9-2.1 хувиар өссөн бол адууны мах 1.6 хувиар буурсан байна. Түүнчлэн тайлант хугацаанд луувангийн үнэ өмнөх сарынхаас 11.9 хувиар өссөнийг эс тооцвол төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байжээ. Мөн ҮСХ-ны мэдээлснээр 2500 төгрөг даваад байсан савласан сүүний үнэ буурсан дүнтэй байна. Нэг литрийн савласан сүүний үнэ долоо хоногийн өмнөхөөс есөн хувь, нэг сарын өмнөхөөс 9.4 хувиар буурчээ. Харин будаа, элсэн чихэр, цөцгийн тосны үнэ өнгөрсөн долоо хоногт өөрчлөлтгүй байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.