2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

 

Монгол улс хүнээ өсгөх бодлого баримталдаг ч хүүхдүүдээ эмчлэх эмнэлэг, сургаж хүмүүжүүлэх цэцэрлэг, сургууль нэн хүрэлцээгүй байна. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан ямар асуудал байна вэ гэсэн санал асуулгад иргэд сүүлийн 3 жил дараалан хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль гэсэн хариултыг тэргүүн эгнээнд өгчээ. Тэгвэл хогны уут хийж буй 5,7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байжээ. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ. (Хогны уут өөрөө хог. Гялгар уут нь 60 жил амьдрах чадвартай хог юм) Хүүхдийн 5 цэцэрлэг, 4 эмнэлэг, 2 сургууль салхинд хийслээ гэсэн агуулгатай арга хэмжээг хүүхдийн баярын өмнөхөн “Ардын хяналт” ТББ-аас зохион байгууллаа.

Тэд маш өвөрмөц байдлаар сэтгэж хогны уутыг тэнгэрт нисгэсэн бөгөөд хогны уут нь дээрх тоо бүхий хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг аваад ниссэн юм. Хоёрхон сарын дотор л монгол улсын шинэ иргэн 14 мянгаар нэмэгдэж байхад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн асуудал хойшид улам л тулгамдсан асуудал болох нь гарцаагүй. Тулгамдсан асуудлаа түрүүлээд шийдчихмээр байна Хотын даргаа!

Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

 

Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

 

Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.