2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » ”Хүннү Эйр”-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэнэ

”Хүннү Эйр”-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэнэ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

”Хүннү Эйр”-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэнэӨнөөдрөөс долоо хоногийн өмнө иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвиз" компани үйл ажиллагаагаа зогсоож 200 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.

Тус компани санхүүгийн алдагдлаа нөхөж дийлэхгүйд хүрснээс дампуурлаа зарласан гэж хэлж болно. Тэгвэл эдийн засгийн хүндрэл дараагийн бас нэгэн авиа компанид нөлөөлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Энэ нь "Хүннү Эйр" компаний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа аж. Учир нь тус компани сүүлийн хоёр сарын хугацаанд ажилчдынхаа цалинг олгоогүй  байна. Үүнийг нь компанийн дотоод нууц хэмээн ихэд нууцалж байгаа сурагтай. 


Тус  компани дотоодын 10 чиглэлд, олон улсын 6 чиглэлд “Покер-50” “Аэрбас-А319” маркын онгоцоор нислэг үйлддэг. 2014 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа "Улаанбаатар-Парис" чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа аж. 

“Хүннү Эйр” компаний санхүүгийн нөхцөл байдал нэлээд эртнээс муудаж эхэлсэн  гэх. Бүр тодруулбал “Изинис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дампуурлаа зарлаж магадгүй гэсэн яриа газар авсан байжээ. Гэвч тэдэнд нэг өрсөлдөгч нь дампуурлаа зарласан нь эерэг нөлөө үзүүлнэ гэсэн горидлого байсан нь лавтай. Харамсалтай нь “Хүннү Эйр” компанийн нислэгийн чиглэлд зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдээгүй, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгаа талаар эх сурвалж онцолжээ.


Ямартай ч тус компанийн зүгээс албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдээгүй ч энэ мэт яриа газар авсан байна. 

Б.Оргил    www.NEW.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.