2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа (БИЧЛЭГ)

Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа (БИЧЛЭГ)

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Төмөр замын царигийн төслөө засаг буцааж татлаа (БИЧЛЭГ)

 

УИХ-ын дарга З.Энхболд пүрэв гаригийн чуулганыг хааж үг хэлэхдээ энэ сарын эхээр Засгийн газраас, бүр тодруулбал Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн  барьсан  Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг засаг эргүүлэн татаж байгааг мэдэгдэж алх тогшлоо. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд багтсан төмөр замын бүтээн байгуулалт зогсонги байдалд орох бололтой.

 

Уг тогтоолын төсөлд олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг мөр шийдэх зорилт тавьсан байв. Ингэхдээ манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос  Гашуун сухайт,  Сайншандаас  Замын-Үүд,  Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр зам тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн цагаригаар баригдахаар тусгажээ.  Харин Тавантолгойгоос Сайншанд,  Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод  Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Тодруулбал, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар тээвэрлэлт хийгдэхээр хоёулангаар нь төмөр замаа барихаар тогтоолын төсөлд тусгаад байжээ.  

Н.Батбаяр сайдыг МАН-ын зүгээс огцруулах санал өргөн барьсан даруйд ийнхүү Төмөр замын асуудлыг эргүүлэн татаж байгаа нь эрх ашгийн томоохон зөрчил байж болзошгүй хэмээн хардлага төрүүлж байна.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.