2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Хичээл 8 сарын 1-нд эхэлдэг болно

Хичээл 8 сарын 1-нд эхэлдэг болно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулсан бол хэлэлцэх асуудлын талаар НББШУБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт асууж, хариулт авлаа.  Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гишүүдийн асуултад  "Боловсролын талаархи бодлогын бичиг баримт 1995 оноос хойш анх удаа орж ирж байна. Мэдлэгийг шинээр бүтээж чаддаг шинэ үеийн залуусыг бэлтгэх талаар бодлогод тусгасан. Хуулийн төсөлд Боловсролын хөгжлийн стратегийг дараах байдлаар тусгасан байна.

1.Сургуулийн өмнөх боловсролыг хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,

2. Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч,шийдвэр гаргах чадвар бүхий монгол хүүхэд төлөвших үе.
3.Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин,бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе

4.Бага дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар,хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе
5.Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх чадамжтай болгох гэж тус тус тодорхойлсон.

Хөтөлбөр шинэчлэгдээд дуусахад сурах бичгийн агуулгаа шинэчлэх шаардлага гарна. Орон нутагт 6 настай хүүхдүүдэд зориулсан асрагч багшийг дотуур байранд байлгана. Хөдөө орон нутаг нэгдүгээр ангийг нэг ээлжинд шилжүүлэх бүрэн боломжтой. Нийслэлийн хувьд асуудал байгаа. Их, дээд сургуульд хийх гол шинэчлэл нь шинжлэх ухааны байгууллага болох явдал юм. Цаашид хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байдлыг хална. Цаашид наймдугаар сарын 1-10-нд эхэлж болно.

Багш нэг бэлдсэн лекцээ таван жил уншаад байж болохгүй. Өөрийгөө байнга хөгжүүлж, лекцээ баяжуулж байх шаардлагатай. Багшийн ажлын чанарыг сургалтанд нь хамрагдаж буй оюутны тоогоор үнэлдэг жишигт шилжинэ. Бага ангийн хүүхдэд ахицаар нь урам өгсөн дүн тавьж, дунд ангид нь нийгмийн ажилтнууд сэтгэлзүйч болох шаардлага тавигдаж байгаа” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.