2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » 100 хоногийн зуурмаг (фельетон)

100 хоногийн зуурмаг (фельетон)

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

100 хоногийн зуурмаг (фельетон) Эдийн засгийг зүгээр л гуурст морь шиг гараанаас нь бариа хүртэл галзуу хурдлуулахаар зүтгэж байгаа Монгол Улсын лаг том дарга нарын нэг болох ноён Н.Алтантуяатай хийсэн ярилцлагаа хүргэе.

- Сайн байна уу, та сайхан хаваржиж байна уу?


- Жилд чинь дөрвөн улирал л байдаг биз дээ! Тэгээд хавар болохоор л хаваржиж байна уу, намар болохоор л намаржиж байна уу гээд байх юм. Боль л доо, та нар. Зүгээр л “та ёстой супер шүү” энэ тэр гээд мэндэлчихэж болдоггүй юм уу?


- За уучлаарай, шууд чухал сэдэв рүүгээ оръё. "Изинис эйрвэйз" компани дампуурчихлаа. Та энэ талаар юу бодож байна даа. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?


- Хэдхэн онгоц зээлж авчихаад тэрийгээ ажиллуулж чадахгүй л дампуурчихлаа шүү дээ. Бензин бага иддэг онгоц авахгүй яасан юм, хохь чинь! Ер нь би та нарт өчнөөн хэлсэн ш дээ, будаа байхгүй бол гурил ид, гурил байхгүй бол арвай хуураад ид. Яасан цамаан юм, та нар! Өндөг байхгүй байхад чинь өндөг иднэ гээд надаас нэхээд л байсан даг. Өндөг чинь тансаг хэрэглээ. Их тэнгэрийн хүлээн авалтан дээр хамгийн сүүлд харсан юм байна. Онгоц байхгүй бол алхаад явахгүй юу! Замдаа сайхан юм хум үзээд зураг мураг дараад яв л даа. Хамаг юмаа бэлдүүлэх гээд л үзчих юм!


- Танаар ч бэлдүүлэх гэсэн юм байхгүй байх аа. 350 ажилтантай үндэсний авиа компани дампуурчихлаа. Энэ олон нислэгээр зорчдог ажил, амьдралтай хүмүүсийг яах вэ. Жуулчдын улирал эхэллээ. Тэднийг яаж зөөх вэ?


- За тэгээд яг 350 хүн мөн ч юм уу даа, биш ч юм уу. Манайд одоо ингээд байх юм. 350 хүнтэй гээд л баахан цалин зарлага болоод байна гэж тоолуулчаад л яг газар дээр нь очихоор 35 хүн байж байдаг биз дээ. Аягүй л бол хужаа нар ч нууцаар ажиллуулдаг байж мэднэ. Чи түрүүн юу асуулаа. Аан тийм жуулчин гэж. Тэр өндөр хөгжилтэй орноос ирсэн гаруудыг сайхан морь унуул. Ховд, Увс, Хөвсгөл рүү морин өртөө байгуул. Юун онгоц! Морь аймаар гоё. Тээр жил би морь унаж үзсэн юм байна. Гоё л юм байна лээ. Тэр өндөр өндөр байшинтай газраас ирсэн хүмүүст онгоц, машин биш морь илүү гоё. Манай дотоодын иргэд яахав дээ ямар фургонд чихэж үзээгүй биш фургоноороо л аймгууд руугаа яв! Драгон дээр автовокзал ажиллаж байгаа. "Изинис эйрвэйз" дампуурчихсан юм чинь өргөтгөөд улам олон фургоны зогсоол бэлдээд тавьчихлаа.


- Хууль зүйн сайдын харьяа шоронд хүн нас барлаа. Талийгаачийг амиа хорлосон гэж шалгаад эхэлж байна. Энэ талаар юу бодож байна?

- АТГ чинь уг нь энэ Ардын намынхныг л шоронд хийх гэж байгуулагдсан юм шүү дээ. Тэр ёсоороо л сайхан ажиллаж байгаа. Гэтэл саяхнаас үндсэн зорилгоо мартаад ирваа юм шиг намайг шалгаад эхэлчихсэн. Тэгж байтал тэнд МАН-ын нэг нөхөр нас барчихлаа. Би ямар наад хүнээ нударчаарай гэсэн юм уу. Ерөөсөө одоо МАН-тай нийлээд энэ муу АТГ-тай тэмцэнэ ээ. Би МАН-тай засагт хамтрахгүй, харин АТГ-ыг нухах дээр хамтарна.


- Эдийн засгийг 100 хоногт хөгжүүлнэ гэж яриад байгаа. Та үүндээ хэр итгэлтэй байна?


- Би эдийн засаг хариуцсан сайддаа бүрэн итгэж явдаг. Азаар энэ маань Үндсэн хуулийн цэцийн дээр байдаг “хөх тэнгэр”-тэй шууд харьцдаг. Тэгэхээр Цэцийн хэрэг байхгүй гэж надад хэлсэн. Үндсэн хуульд хүртэл байгаа энэ “Хөх тэнгэр” гэдэг юмыг чинь хууль эрх зүйн таатай орчинд байлгах хэрэгтэй. Аа тийм, 100 хоног гэл үү? За наад ажлын чинь хүрээнд хэд хэдэн хүнээр туг тахина. Мэдээж АН-ынхан өөрсдөө өргөн баривал муухай, намын эв нэгдэлд муу тул манай "Чуулган дотроо байдаг биеэ үнэлэгчид"-ээс хоёрыг нь сонгож аваад эхний ээлжинд Монголбанкны ерөнхийлөгчийг өргөн барьсан. Ер нь бол зайлуулна. Эртээр яагаа вэ та нар зурагтаар харсан байх. Манай өрөөнд МАН-ынхан дайраад ороод ирсэн шүү дээ. "Яг тэгэхэд чинь бид нар тэр хороо хөнжил дотроо найруулж байсан байхгүй юу! Тэгээд нөгөө хоёр биеэ үнэлэгч чинь ичээд гараад гүйчихсэн. ТВ5 сувгаар яг гараад явж байгаа нь хүртэл гарч байна лээ.
Ер нь гэхдээ та нар бодоо үз л дээ, энэ Золжаргалыг маниус нь хангалттай л гуслаа ш дээ. Одоо бид нар цаашаа явах хэрэгтэй байна. Мао Зэдун "Бүхнийг золь!" гэсэн байдаг. Би л тэсээд намар, ирэх жил хүртэл тэсээд үлдэж байвал бусад нь яадгийн гай л байна. Ер нь АН-ыг би ялуулж байж л эд муусайнууд ажилтай, орлоготой Ардчилсан гишүүн болж байгаа юм биш үү?


- Женко танай засгаас гарч МоАХ гэдэг том дайсантай болоод авлаа. Одоо яах вэ?


- Та нар нээрээ ямар сонин мэдрэмжгүй гарууд вэ? Би тайлбарлаад өгье! Манай энэ АН-д одоо фракц гэж юм байхаа больсон за юу! Сая "Давхар дээл"-ний санал хураалтыг хараагүй юм уу?
МоАХ-ны Бурмаагаас бусад Ганбаат, Түвдээ хоёр эзнээ дагахгүй л байгаа биз дээ? Хурлын дарга яасан юм? Эсрэг дарсан. Шонхор дарах нь яасан юм? Гарьдхүү, Эрдэнээ, Бриж, Арвин бүгдээрээ л Шонхорынх, тэд чадахгүй л байхгүй юу! Юу билээ, нэг ямар юм билээ энэ Чимгээгийнх чинь? Аан тийн нөгөө юу Ардчилсан ямар юм гээд бас нэг фракц байгаа юм. Батзандангаас бусад нь цаашаа. Бүгдийг нь дарчихсан байгаа. Та нар ер нь баясаад байх явдалгүй! Одоо намайг бүгд дагана.
АН ер нь одоо МАН-ын системээр явна. Юун тэр фракц мараакц. Дарга гар өргөлөө, цэргүүд ярс гээд ярзайтал өргөнө. Яг хуучин МАХН шиг гэсэн үг. Ийм болж байгаа нь ч сая Ерөнхийлөгчийн хуулиудыг унагаахад их тус боллоо. МоАХ-ны хэдэн дуракууд хөдөөгүүр явж мөнгө тарааж бослого хийх юм гэнэ лээ. Яг харагдаач!


- Хамтарч байгаа МАХН-ынхаа тухай юу хэлмээр байна?


- За энхрий хайрт Энхээ ах, Цоомоо эгч хоёртоо их баярлаж явдаг шүү. Бидний хийсэн гэрээ сайхан явж байгаа. Саяхан энэ Баацаншүү гишүүний гайгаар ахиад нэг хөгийн гэрээ хийсэн байгаа. Ёстой лайтай. Гэхдээ яах вэ, болно болно. Гол нь би Ерөнхий сайд байх нь л чухал.
Сониноос уржигдархан Цоомоо эгч маань буцаад явсан. Ирээд хэд хоног энэ муусайн зомби шиг гишүүдээ тас загнаад намынхаа байран дээрээ гишүүд дэд сайд нараа ёстой сайхан болгож тавьсан даа.
Удахгүй ирнэ гэсэн.


- МАХН-ын сайд нарын тухайд би асуугаад байгаа юм. Тэдний дарга болон даргын авгай тийм ч чухал биш биз дээ?


- Ирваатаад бай! МАХН-ын сайд нартай яриад байх юм байхгүй. Зоомбийнуудтай угаасаа юу ярих юм бэ? Яг Хойд Солонгосын нам шиг. Их удирдагч л бүхнийг мэднэ. Наагуур нь юм ярих тэнэгүүдтэй цаг үрээд яах вэ.


- Эцэст нь та ард түмэндээ хандаж үг хэлэхгүй юу?


- Надад ёстой наадуулд чинь хандаж хэлээд байх үг байхгүй. Ер нь би энд, тэнд явахдаа иргэдтэй огт уулзахгүй байгаа. Ядаргаа зүгээр. Дандаа л ийм ч юм өг, тийм ч юм өг гэж байдаг юм. Харин сайд нартайгаа л уулзах сайхан. За, за одоо чи яв. Гадаа хамаатнууд хүлээгээд бөөн юм болж байна. Бөөн тендерээ яахавээ маахавээ гээд ярих ажил их байна.


(Оройжин хаалтын гэрээтэй зурагт үзсэн би ийнхүү шөнөжин хар дарав...)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.