2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Жан Юн Со: Өмнөд Солонгосын виз хүссэн иргэдийн бүрдүүлэх материалын тоог багасгахаар ярилцаж байгаа

Жан Юн Со: Өмнөд Солонгосын виз хүссэн иргэдийн бүрдүүлэх материалын тоог багасгахаар ярилцаж байгаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төв талбайгаар дүүрэн тууз салхинд хийсч байв. Одоогоос сарын өмнө Өмнөд Солонгосын Чолла мужийн Жиндо арлын оролцоо осолдсон усан онгоцонд амиа алдсан иргэдийн араас эмгэнэн гашуудаж буй нь энэ аж. Нэг сарын турш Өмнөд Солонгосын ард түмэн сэтгэл зүрхээрээ нэгдэж, амиа алдсан 300 гаруй хүнд эмгэнэл илэрхийлэн сэтгэлийн үгээ шар туузан дээр бичиж, өндөрлөг газар өлгөж салхинд хийсгэжээ. Ганцхан Сөүл хотын талбай ч биш, Хан мөрний гүүр, олон муж, дүүргийн талбай дээр эмгэнэлийн шар тууз салхинд намирч байв. БНСУ-д дөрвөн өдөр аялж туршлага солилцохоор очсон Монголын хэвлэл мэдээллийн багийнхан хамгийн түрүүнд Сөүл хотын төв талбайг зорилоо. Усан онгоцны ослоор амь насаа алдсан хүмүүсийн хөшөөнд цэцэг өргөж, сэтгэлийн үгээ шар туузан дээр бичин өндөрт уяв. Ийнхүү Өмнөд Солонгосын ард түмэнд эмгэнэл илэрхийлсний дараа албан ёсны аяллын хөтөлбөр эхэлсэн юм.

Юуны өмнө БНСУ-ын Гадаад харилцааны яаманд зочилж, Монгол, Солонгосын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, Солонгос улсын Засгийн газраас Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах талаар баримталж байгаа бодлоготой танилцсан юм. Өнгөрсөн онд хоёр улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж 500 гаруй сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 2.1 хувийг эзэлж байгаа юм. Цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж гадаад худалдааны эргэлтээ 5, 10 хувьд хүргэх сонирхолтой байгааг Өмнөд Солонгосын тал хэлж байв. Мөн манай улс нь Зүүн Хойд Азийн оршдог газар зүйн байршлын чухал цэгт багтдаг учраас цаашид эдийн засаг болон гадаад худалдааны тал дээр ахиц дэвшил гарна гэж үзсэн юм. Ази Европыг холбодог газарзүйн давуу байршлаа ашиглавал эдийн засагт үр өгөөжтэй, улс орны хөгжлийг хурдасгах ач холбогдолтой хэмээн зөвлөв.

Энэ давуу талаа хэдий чинээ сайн ашиглана Солонгос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ төдий чинээ өргөжиж, харилцан ашигтай ажиллах боломж нээлттэй байгаа гэдгийг хэлсэн. БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Азийг хариуцсан газрын дарга Жан Юн Со Монгол Улстай байгалийн баялаг, дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллах түлхүү сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ чиглэлд дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, санхүүжилт хийх талаар судалж, яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Энэ ч үүднээс хоёр улс хоорондын айлчлал уулзалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлсэн. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол ажилчдын асуудлыг ч анхаарч байгаагаа хэлж байв.

Хоёр улсын хамтын ажиллагааг илүү сайн хөгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж байгаа аж. Нэгдүгээрт, монголчуудад визийн нөхцөлийг аль болох хялбар болгох үүднээс хоёр тал ярилцаж байгаа юм байна. Одоогоор Солонгосын виз хүссэн иргэд хамгийн багадаа 10 гаруй төрлийн материал бүрдүүлж байгаа. Харин Солонгосын иргэд Монголын виз хүсэхэд гурван төрлийн л материал бүрдүүлдэг аж. Тиймээс Солонгосын визийн бүрдүүлэх материалын тоог цөөлөх талаар ярилцаж, нааштай үр дүнд хүрэх магадлал өндөр байгааг хэлж байсан. Мөн Солонгос улс руу дөрвөн удаа зорчсоны дараа визгүй зорчих эрхтэй байдаг байсныг гурав болгож өөрчилсөн байна. Цаашид БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгос улсад визгүй зорчдог болгох талаар тодорхой яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа аж.

Энэ үеэр яригдсан дараагийн гол асуудал нь хоёр орны хооронд нислэгийн тоог нэмэх тухай байв. Монгол, Солонгос улсаас нэг, нэг л авиа компани нислэг хийж байгаа юм. Монголоос "МИАТ," Солонгосоос "Korean Аir" компани нь Улаанбаатараас-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг хийдэг. Нислэгийн тоо харьцангуй цөөн учраас зорчигчдод хүндрэл учирч, үнэ ч өндөр байдаг билээ. Тодруулбал яг ижил км-ийн зайтай бусад нислэгийн үнээс 40 гаруй хувиар илүү үнэтэй байдаг. Өмнөд Солонгост хоёр томоохон авиа компани байдгийн нэг нь "Korean Аir" аж. Үүнээс гадна 5-6 жижиг авиа компани байдаг байна. Авиа компаниудын алинд нь ч Засгийн газрын оролцоо байдаггүй. Гэхдээ хоёр улсын нислэг, зорчигчдын тоог нэмэхийн тулд Засгийн газар хооронд агаарын хэлэлцээр явуулах боломж байгаа юм байна. БНСУ-ын хувьд авиа компаниудад Засгийн газрын оролцоо огт байдаггүй ч Засгийн газар хоорондын хэлэлцээр нь нөлөөлөх боломжтой гэсэн үг. Манай улсын хувьд нэг агаарын зам дээр нэг компани нислэг хийнэ гэж хуульчилсан байдаг бол Өмнөд Солонгосын хувьд нэг зам дээр хэдэн ч компани нислэг хийх боломжтой байдаг юм байна. Тиймээс хоёр улс хоорондын нислэгийн тоог нэмэх талаар ярьж байгаа аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


БНСУ-ын ГХЯ-ны ЗХА-ийн гуравдугаар хэлтсийн дарга Жан Юн Со-гоос цөөн зүйлийг тодрууллаа.


Э.Мөнхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.