2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Шинэ сум" төслийг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үзжээ

"Шинэ сум" төслийг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үзжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

"Шинэ сум" төслийг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж үзжээ Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn нийгэм, улс төр, эдийн засгийн сонирхолтой сэдвээр ээлжит санал асуулгаа явууллаа.

Тодруулбал  " "Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?", "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" гэсэн хоёр сэдвээр уншигчдынхаа санаа бодлыг тандсан юм.

Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт  89 456  /Наян есөн мянга дөрвөн зуун тавин зургаа/  хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс, АНУ, Солонгос, Швед улсын интернэт хэрэглэгч-Монголчууд маань байв.

""Монгол цэргийн жавхаа" ёслолын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Солонгосын "Гангнам стайл" гэгчийг тоглож, бүжиглэсэн талаарх таны бодол ?" гэх асуултанд Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан үйлдэл гэж 77 хувь нь хариулсан бол,  Урлагийн сонирхолтой шийдэл хэмээн санал асуулгад оролцогсдын 8 хувь нь үзжээ.

 

Харин "Шинэ сум" төслийн талаарх таны байр суурь?" санал асуулгад Хийх шаардлаггүй. Үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж  42 хувь нь ,   Үр өгөөжтэй бүтээн байгуулалт. Бүх суманд хийх хэрэгтэй гэж 28 хувь нь хариулжээ.
Үнэхээр ч  УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалж хийлгэсэн "Шинэ сум" төслийн талаархи захиалгат нэвтрүүлгээр ямар ч тоо баримт гарахгүй, яруу найрагч, хөтлөгчдийн уран үгс л хөвөрч байсан нь нууц биш билээ.

Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn