2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » МУГТ Д.Мөнхбаярын харьяаллыг сэргээх эсэх талаарх албан ёсны мэдээлэл

МУГТ Д.Мөнхбаярын харьяаллыг сэргээх эсэх талаарх албан ёсны мэдээлэл

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байна. 

Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай Д.Мөнхбаярын гаргасан хүсэлт, баримт бичгийг манай байгууллага хүлээн авсан байна.

Хүсэлт, баримт бичгийг нь хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй юм. Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн байна.

Д.Мөнхбаяр нь хуульд заасны дагуу татгалзсанаас хойш 6 сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой болно. Мөн ОХУ-ын иргэн Karuev Vladimir /Халимагийн дуучин Цагаанзам, 1957 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн/ нь тус байгууллагаас иргэний харьяаллын талаар зөвлөгөө авсан бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын харьяат болох хүсэлт, баримт бичгээ манай байгууллагад албан ёсоор ирүүлээгүй байгаа болно.

                    ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn