2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Тэмүүжин хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ

Х.Тэмүүжин хүний эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

 

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, мөн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай.

3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны  хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл сонсох.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай, анхны хэлэлцүүлэг/.


5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.