2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Оюун сайд аа, хатан Туул минь гол мөн үү?

С.Оюун сайд аа, хатан Туул минь гол мөн үү?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин


Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй С.Оюун Таныг төрийн хуулийг хэрэгжүүлэх, эх нутгаа хамгаалах үүрэгтээ үнэнч төрийн түшээ гэж бид итгэж байна. Богдхан уулын тусгай хамгаалалтай газар, Тэрэлжийн байгалийн цогцолборт олборлох ажлыг зогсоосон Та бүхний ажлыг дэмжихийн хамт улам бататгахыг хүснэ. Тийм ч учраас Улаанбаатар хотоос зүүн зүгт Цонжин Болдогийн наахна Тэрэлжийн Зуунмод хэмээх түүхт газар, Туул голын ай сав элсэнд дарагдан сүйрч буйд харах нүд хальтирч, цохилох зүрх шимшрэх тул Танд дараах гурван асуултыг тавьж байна.

1. Хатан Туул минь гол мөн үү, биш үү? Хэрэв мөн бол Тэрэлжийн Зуунмод орчимд Туул голын ай савд элсний хэд хэдэн карьер ажиллан, хөрсийг нь сэндийчэн ухсаар, асар том цүнхээл үүсэн, Урт нэртэй хууль яагаад хэрэгжихгүй байгаа вэ? Улаанбаатарын сая гаруй иргэн ундны усны хомсдолд орох аюулын харанга дэлдэж байхад Туул гол элсэнд дарагдах ёстой юу?

2. Тэрэлжийн Зуунмодон хэмээх газрын их түүхийг Та мэдэх үү? 1696 онд Манжийн илт давуу хүчтэй Галдан Бошогт хааны Монгол Ойрадын цэрэг тулалдан, Ану хатан, зоригт жанжид, олон эрс тусгаар тогтнолын төлөө алтан амиа алдсан түүхээр төрийн сайд эмэгтэй Та бахархдаг уу? Тэрэлжийн Зуунмодон их түүхийн дурсгалт газар болох ёстой юу? Энэ хэвээр бүдгэрч баларсаар байх уу?

3. Аялал, Амралт, түүх дурсгалын бүс газрын шарх сорвитой цуг байх уу? Аялал жуулчлал, амралт зугаалга, үүх түүх, төрийн хууль цааз, өв соёлоо бодсон ч, хатан Туулаа хайрлах үүднээс хамгаалж хөгжүүлэх ёстой бус уу? Тэрэлжийн Зуунмодонг жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-нд тахиж тайн, замчин хэмээх  айлууд сахиж байсан, өмнөх нийгэмд ч шууд бусаар хамгаалж, залгамжаа алдалгүй уламжлан иржээ. Өнөөдөр өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлэн, монгол заншлаа гээсээр байх уу? С.Оюун сайд аа, Та заавал хариулаарай!

 



"Галдан Бошогт хаан" сан Н.Батболд
Ану хатны Онгон Шүтээн сан Цорос Жинон

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.