2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын дарга М.Энхболд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцно

МАН-ын дарга М.Энхболд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

МАН-ын дарга М.Энхболд өнөө орой "2-р суваг" ТВ-ээр 21:00 цагаас "Цензургүй яриа" шууд нэвтрүүлэгт оролцох болсон байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг энэхүү нэвтрүүлэг нь сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй болоод байгаа бөгөөд орчин үеийн дуулиантай үйл явдлын эздүүд оролцлог билээ.

Энэ удаагийн нэвтрүүлэг ихээхэн хүлээлт дагуулж байсан зочныг урьсан бөгөөд МАН-ын даргаар сонгогдсоныхоо дараагаар УИХ-ын дэд дарга М.Энхболд нь томоохон ярилцлага аль нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөөгүй байсан юм. Нэвтрүүлэг 1 цаг орчим үргэлжлэх бөгөөд ямар ч асуултыг чөлөөтэй асууж мөн хариулж болдгоороо энэ төрлийн нэвтрүүлгүүдээс хамгийн дуулиан шуугиан дагуулсан ишлэлүүд, үзэл бодлын шинэ соргог өнцгийг харуулдаг билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.