2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Б.Амархүү: "Fuck you Рагу", Монгол чамайг талхны чинь мөнгөтэй явуулсан шүү

Б.Амархүү: "Fuck you Рагу", Монгол чамайг талхны чинь мөнгөтэй явуулсан шүү

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

Буриад улсын гавьяат жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-д эх орныхоо нэрийг дуурсгаж яваа залуу уран бүтээлч Б.Амархүү өдгөө UBS телевизээс жил болгон зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа. Тус тэмцээнд оролцож байгаа оролцогч нарт Б.Амархүү мэргэжлийн зүгээс илүүтэй шүүж, шүүмжлэлийг ч тэр, магтаалыг ч тэр оролцогчдод шулуухан хэлдэг нэгэн.
Энэхүү тэмцээнийг анх зохион байгуулахад гар бие оролцож, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Рагу Раман, Б.Амархүү нар хамтдаа тэмцээнийг шүүж эхэлснээс хойш нэлээдгүй ам зөрөөд авсан.
Харин Рагу Раман Монголд дахиж ирэхгүй гэдгээ мэдэгдээд бүрмөсөн манай улсаас явсан. Б.Амархүү саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Рагу Раманы талаар “Рагу шиг балиар зан гаргаж болохгүй. Хүмүүс түүнийг энэтхэг хүн гээд хайрлаад байсан. Харин түүний “Fuck you Mongolia” гэж хэлсэн нь миний дургүйг маш их хүргэсэн.
Би түүнд “Fuck you Рагу” Монгол чамайг талхны чинь мөнгөтэй явуулсан шүү гэж хэлмээр санагдсан” хэмээн ярьжээ. Тэрээр сэтгүүлчийн асуусан “Та хоёрын дунд юунаас болж хагарал үүссэн юм бэ?” гэсэн асуултад “Янз янзын юм байсан. “Universe best songs” тэмцээний үеэр 16 настай хүүхэд гарч ирж байна л даа.
Тэр хүүхэд өмнө нь тайзан дээр гарч үзсэн биш микрафоноо хэрхэн барихаа яаж мэдэх вэ дээ. Тэгэхэд Рагу “Чи “Чингис”-ээс 100 гр татаад ороод ирэв үү. Муу коммунист” гэж загнаж болох уу. Тэр чинь хүүхэд шүү дээ. Энэ мэт зүйлээс болж би түүнтэй олон удаа хэрэлдсэн” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.