2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Нийтийн тээврийн салбарыхан тэмцэхэд хүрээд байна

Нийтийн тээврийн салбарыхан тэмцэхэд хүрээд байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Нийтийн тээврийн салбарыхан тэмцэхэд хүрээд байнаНийтийн тээврийн салбарынхан чуулж нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн байна.
Нийгмийн захиалгат үйлчилгээ болох зорчигч тээврийн салбарыг санхүүжүүлэх үүргээ төр биелүүлэхгүй байгаагаас оператор компаниуд оршин тогтнохын тулд орлого хөөцөлдөж байна. Орлого мөнгө хөөсөн байдал нь үндсэн үйлчилгээний утгаа алдагдуулж байна.
Хотын иргэд нь нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэх нь өдрөөс өдөрт багасаж байгаа нь нийтийн тээвэрт соёлч, найдвартай, аюулгүй үйлчилгээ алдагдсан, орлогын төлөөх өрсөлдөөн нь осол аваар гарах үндэс болж байна. Олон давхацсан маршрут нь хотын төвлөрөлд нөлөөлж, замын түгжрэл, агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болдог.


Эдгээрээс харахад:  


1.    Орлогыг нэгтгэн төвлөрүүлж, шугаманд ажилласан цаг, график, үйлчилгээний чанараар хуваарилах.

2.    Маршрутын төвлөрлийг задлаж, дамжин зорчилтыг үнэгүй болгох.

3.    Стандартын шаардлага хангасан оператор компаниудыг алдагдалгүй, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой суурьшилтай ажиллуулахын тулд төрөөс зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг нь нийтийн тээврийг хөгжүүлэх хөгжлийн гарц гэж үзжээ.

Гэтэл тээвэрчдийн саналыг нийслэлийн удирдлага харгалзан үзэлгүй нийслэлийн төсвийн хөрөнгөөр одоогоор нэн шаардлагагүй автобус худалдан авч, парк шинэчлэлт хийх, нийслэлийн өмчит компаниудыг нэгтгэхэд анхаарлаа хандуулж байгаа нь тээвэрчдийн дургүйцлийг хүргэж байна.
Учир нь хотын удирлагын энэхүү бодлого нь тээврийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бус энэ салбараар бизнес хийгчдын дэмжсэн бодлого гэж үзэж байгаа юм байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.