2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалаас болж АН-ын дотоод зөрчил гүнзгийрэх болсон уу?

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалаас болж АН-ын дотоод зөрчил гүнзгийрэх болсон уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэх 20 гаруй заалттай төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр заалт дотор Ашигт малтмалын X лицензийг сэргээх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, казино байгуулах зэрэг анхаарал татсан олон ноцтой заалтууд орсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бүхнийг тойрсон маргаан, мэтгэлцээн ирэх өдрүүдэд эрчимтэй үргэлжилнэ. Харин зарим хүмүүс хоёр жилд сүйрүүлсэн эдийн засгийг 100 хоногт крандаад босгоод ирдэг үлгэрийн юм хаана ч байхгүй гэж шүүмжлэх нь ихсэв. Нөгөө хэсэг нь эдийн засгийг сэргээх 100 хоногийг нь харах ёстой. Хэлсэн хугацаандаа амласнаа биелүүлэхгүй бол Засгийн газартай хариуцлага ярих нь гарцаагүй гэж дүгнэх болов.

    Энэ бүхнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь 100 хоногт багтаан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гэсэн заалтаас болж АН-ынхан дотроо ихээхэн хагаралдаж байгаа гэнэ. Учир нь төрийн өмчит нилээд хэдэн аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар тэд жагсаал гаргаж. Харин АН дахь бүлэглэлүүд нь зарим төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөө улайран зүтгэх болсныг эх сурвалж онцлов. Тэд зорьсондоо хүрэхийн тулд Засгийн газраа ч бойкотлох болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 100 хоногт багтаан хувьчлах аж ахуйн нэгжүүдийн дотор Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгаа гэнэ. Уг үйлдвэрийн төлөө АН-ынхан уралдаанд гарсан сураг гарав.

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Монголын төв нутагт байх хамгийн том, дэд бүтэц сайтай, ашигтай “саалийн үнээ”-нүүдийн нэг юм. Уг үйлдвэр нь 1990 онд баригдаж эхэлсэн бөгөөд 1993 онд анхны гангаа хайлжээ. Одоо төмөр бэлтгэх, бэлдэц үйлдвэрлэх, цувимал үйлдвэрлэх, шугам сүлжээ үйлдвэрлэх олон цехүүдтэй. Монголдоо л ганц том төмрийн үйлдвэр. Улс орны хөгжлийн эх суурь нь төмрийн үйлдвэр байдгийг олон эдийн засагчид онцлон дурддаг. Энэ утгаараа Монголын эрх ашиг, үндэсний стратегид нийцдэг томоохон үйлдвэр юм. Бас уг үйлдвэрийн мэдэлд “Төмөртэйн төмрийн хүдрийн орд” тэргүүтэй нилээд хэдэн орд газар байдаг аж. Эдгээр ордуудын төлөө бизнесийнхэн удаа дараа асуудал үүсгэж байсан баримтууд хэвлэлүүдээр дүүрэн үлдэж.

    Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэнэ. Энгийн ганц жишээ дурдахад энэ үйлдвэрийн вэб болох tumurlug.e-darkhan.com гэсэн сайт нь сүүлийн хэдэн сар шинэчлэгдсэнгүй. Бас уг сайтаас энэ үйлдвэрийн тухай мэдээлэл, танилцуулга хайгаад олсонгүй. Эндээс энэ үйлдвэр хэрхэн дампуурч байгааг харж болно. Угаасаа дарга нар улсын үйлдвэрийн газруудыг хувьчлахынх нь өмнө сайтар унгаж аваад олонд үзүүлэн болгож харуулаад, ийм ашиггүй үйлдвэрээр улс яах вэ гэж байгаад л өөрсдийнхөө лоббигоор хувьчилчихдаг. Ийм хувь заяа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг угтжээ.

    Зарим хүмүүсийн яриагаар бол Х.Баттулга сайд энэ үйлдвэрийг хувьчилж авах гэж зүтгээд ойлголцоогүй. Тэгээд л ажлаа өгөх хүсэлтээ гаргасан гэсэн элдэв дэл сул яриа саарал ордноор түгж. Энэ бүхнээс ажиглавал АН-ынхан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилахаар жагсаалтад оруулсан нь үнэн бол ихээхэн маргаан дагуулж мэдэхээр байна. Бас ямар хүмүүст стратегийн шинжтэй энэ ордыг даатгаж атгуулах вэ гэсэн төрийн бодлого ч чухал гэдгийг эдийн засагчид онцолж байна.

    АН-ынхан 1996-2000 оны хооронд төр удирдахдаа нилээд олон аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авсан гэж яригддаг. Тэр түүх давтагдаж одоогийн төрийн өмчийн олон үйлдвэрт хоёрдох үеийн ардчилагчид эзэн сууж мэдэхээр нөхцөл байдал үүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.