2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » О.Баасанхүү: Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн

О.Баасанхүү: Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

О.Баасанхүү: Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэнХууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс албан ёсоор уучлалт гуйж, албан бичгээ өөрийн биеэр өрөөнд нь оруулж өгсөн талаарх мэдээлэл  өчигдөр цацагдсан.

 

 

 

Тэгвэл энэ талаар О.Баасанүү гишүүн албан ёсны хариулт өгөөгүй ч үгүйсгээгүй байна. Тэрбээр өнөөдөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хоёр удаа уулзсан. Х.Тэмүүжингээс “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн. Миний хувьд ирүүлсэн захиаг хангалттай хариу гэж үзэхгүй байгаа” хэмээн хариулсан байх юм.

 

 

 

Харин өчигдөр Х.Тэмүүжин сайд:“Би О.Баасанхүүгээс уучлалт гуйхгүй” хэмээн нэгэн сайтад өгсөн тодруулгын үеэр дурдсан байв.

 

 

 

Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин сайдыг уучлалт гуйх юм бол тогтоолын төслөө эргүүлэн татах боломжтой гэж  О.Баасанхүү гишүүн мэдэгдсэн байдаг.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.