2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МОАХ-аас мэдэгдэл гаргалаа

МОАХ-аас мэдэгдэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 МОАХ-аас мэдэгдэл гаргалааМОАХ-ынхан өнөөдөр “Ухаалаг төрөөс ухарлаа” сэдэвт хэлэлцүүлгийг Иргэний танхимд хийлээ. Энэ үеэр тус холбооноос доорх мэдэгдлийг хийсэн юм. Дашрамд дурдахад тус холбоог УИХ-ын гишүүн Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулга тэргүүлдэг билээ.

Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг сонгож, Энэ монгол улсад эрс өөрчлөлт их бүтээн байгуулалт хийхийг хүссэний үр дүнд өнөөдрийн энэ засаглалыг бий болгосон.

Сайн зүйлийн эхлэл олон байгаа боловч, эхлүүлсэн энэ их бүтээн байгуулалт замын дунд зогсох магадлал маш өндөр болж, ард түмний сэтгэл их эд эмзэглэж, хүссэн ч эс хүссэн ч МоАХ-г босгоход хүргэж байна. Ард түмний эрх ашиг гэхээс илүү Н.Аптанхуягийн толгойлсон бүлэглэл 1996 оны олон засаг огцорсоны тэр л их гунигт төрийн үйл явдлуудыг давтах нь тодорхой болов.

Ард түмэн, төр улсын эрх ашгийг умартаж, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд ганцаарчилсан тоглолт хийж шоудсан этгээдүүд төрийн нүсэр тогтолцоо, давхар дээл тайлах Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулинд хэтэрхий хөнгөн хандаж , гуйвж дайвсан, хүлээж харзнасан, хэт мэдэмхийрсэн, энэ арчаагүй үйл явдлыг ард түмэн эрс эсэргүүцэж тэр тусмаа МоАХ түүний ахмад гишүүд үүнд туйлын их эгдүүцэж, Том төрөөс ухаалаг төрлүү явах тэр л шударга үйлсийн төлөө хатуу тэмцэх болно.

Ардчилсан намын доторх энэ бүлэглэлийн хийрхэлийг сөрөг хүчин болох МАН-ынхан овжин ашиглаж, бүтээн байгуулалтыг гацаах, улс төрийн ашиг хонжоо олохын тулд юу ч хийхээс буцахгүй улайрч байгааг МоАХ-ны олон мянган гишүүд, дэмжигчид цаг минут бүр харж хянаж байгааг хатуу анхааруулъя.

Монголын ард түмэн амар тайван амьдарч, ажил орлоготой байж, ардчилсан намаас их зүйлийг хүсэн хүлээж байхад Н.Алтанхуяг болон түүнийг тойрсон улс төрийн амьгүй албатуудаас болж Монголын төр, түүний залгамж чанар, давхар дээлтэйгээ өмхийрч улс төрийн тоглоом болгон, ард олныг талцуулахгүй байхыг хатуу сануулъя.

Нийгмийн бухимдал, зон олны уур хилэн тэртээ 25 жилийн өмнөх нийгмийн сэтгэл зүйтэй огтхон ч зүйрлэхгүй асар их өөрчлөгдсөнийг Ардчилсан намын УИХ дахь эрхэм гишүүд одоо нэгэнт ойлгосон байхаа гэдэгт МоАХ-ны партизанууд хатуу сануулж байна.

Ухаалаг төрлүү зоригтой алхаж, их бүтээн байгуулалтыг улам шуурхайлуулж хувийн болон бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр Ард түмний эрх ашгийг илүү тавихыг шаардаж байна.

МоАХ-ны гишүүд, дэмжигчид

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn