2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » М.Зоригт: Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа

М.Зоригт: Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

М.Зоригт: Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа

 

УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр өдөр тутмын сонинуудад ярилцлага өгөхдөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар хөндөж ярьжээ. Тэрээр "Шинэчлэлийг Х.Тэмүүжин сайд эхлүүлээгүй юм ш дээ. Ерөнхийлөгч хамгийн анх ингэж шинэчлэхгүй бол болохгүй юм байна гэж гаргаж тавьсан. Энэ мэт олон зүйлээс шалтгаалаад Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Энэ байр сууриа бүлгийнхээ хурал дээр илэрхийлсэн. Цаашдаа энэ байр суурин дээрээ байна гэдгээ ч илэрхийлсэн" гэжээ. Мөн "Бүлгийн хуралдаанаар өрнөсөн хэлэлцүүлгийн явцад Х.Тэмүүжин сайд удирдлагадаа байдаг байгууллагуудтай үнэхээр ойлголцолд хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэдэнтэйгээ ойлголцож, үзэл санаагаа нэгтгэж чадахгүй байгаа хүн шинэчлэл хийнэ гэж байхгүй шүү дээ. Ер нь бол Х.Тэмүүжинг шударга, ёс зүйтэй гэж хүмүүс итгэсэн. Хэрэв Хууль зүйн сайд үнэхээр асуудалтай болсон бол хамгийн түрүүнд сайн дураараа огцорч, сайдын биш сэнтийгээс шалгуулах ёс зүйтэй хүн өнөөдөр энэ албыг хаших ёстой" гэж байр сууриа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.