2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр Хууль зүйн сайдыг шалгуулахаар болжээ

Хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр Хууль зүйн сайдыг шалгуулахаар болжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардагдсан цагдаагийн удирдлагууд АТГ болон прокурорын байгууллагад уржигдар ханджээ. Тэд Эрүүгийн хуулийн 111.2, 111.3 буюу хүнд, онц хүнд хэрэгт яллуулахаар гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэсэн үндэслэлээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шалгуулахаар хандсан юм байна.
Өмнө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандсан юм. Гэсэн хэдий ч энэ нь нотлогдоогүй бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn