2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв

Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цол үүсэн бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Ганболд нар Өвөрхангай аймгаас төрөн гарсан генерал цолтнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Уулзалтанд дэслэгч генерал Ч.Дашзэвэг, хошууч генерал Ч.Цэрэндагва, хошууч генерал Д.Бадам болон бусад албаны хүмүүс байлцав.


Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд генерал цол олгосон гэдэг. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ. Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” буюу “Алтан мөрдөстнүүдийн өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай.


1944 оноос хойших 70 жилийн хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn