2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Елена Исинбаева: Ирэх онд хүүхдээ төрүүлнэ

Елена Исинбаева: Ирэх онд хүүхдээ төрүүлнэ

Нийтлэлийн төрөл: Спорт, Шар мэдээ, Онцлох мэдээ

Елена Исинбаева: Ирэх онд хүүхдээ төрүүлнэ

ОХУ-ын Москва хотноо саяхан болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр Елена Исинбаева хэнд ч ялагдашгүй, өмнөхийн адил сайхан бүсгүй, сайн тамирчин хэвээр гэдгээ дахин сануулсан. Тэрбээр ялалтынхаа дараа баярласандаа тааралдсан хүн бүрийг үнсэж байв. Гэвч “Лужники” стадионд түүнийг ялалтаа тэмдэглэх үеэр ээж, аав нь байгаагүй юм. Учир нь түүний аав Гаджи Исинбаев хүндээр өвчилсөн тул Москвад ирж чадаагүй аж. Дашрамд дурдахад тулгууртай харайлтын дэлхийн гурван удаагийн аварга Елена Исинбаевагийн аав Волгоградын орон сууц ашиглалтын конторт сантехникч, слесарь хийдэг юм. 

 

-Лена, аавын тань бие яаж байна?

-Ходоодны өвчнөөр олон жил шаналж байгаа юм. Ээж түүнтэй үлдсэн. Харин би түрүүлмэгцээ шууд л аав, ээж рүүгээ залгасан.

 

-Ялалтаа яаж тэмдэг­лэв?

-Дуулиан, шуугиан их­тэй тэмдэглэсэн. Намайг дэм­жихээр Волгоградаас болон Дагестаны Чувек тосгоноос аавын талын хамаатнууд гээд 20-иод хүн Москвад ирсэн. 

Дагестанчууд намайг бү­сэлж аваад, бүтэн өдрийн турш тавьж явуулаагүй шүү. Шөнийн клуб, ресторанд орж, салж унатлаа бүжиглэж, дуулж, надад ерөөл тавьсан. Аавын хамаатнууд, найз нө­хөд маань жинхэнэ баяр хийсэн дээ. 

 

-Ер нь аваргын аав яагаад сантехникчээр ажил­ладаг юм бэ?

-Би түүнд энэ тухай нэг бус удаа хэлсэн. Яагаад. Мөнгө хангалттай байна шүү дээ гэж. Харин тэр зүгээр сууж чаддаггүй, тийм л хүн. 

 

-Ингэхэд та спортоосоо бүрмөсөн явж байна уу. Эсвэл үлдэх үү?

-Анхандаа би ДАШТ-ийг сүүлчийн тэмцээнээ гэж бодож байсан. Харин одоо явмааргүй байна. Түр завсарлага аваад, бодож үзнэ дээ.

 

-Таны дасгалжуулагч Ев­­гений Трифимов “Исин­баева шийдвэрээ хурдан өөрчилж магадгүй” гэж бай­сан. Яагаад гэвэл та ихрийн ордод төрсөн шүү дээ?

-Ер нь бол тийм. Гэхдээ хүүхэд төрүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй. Үүнийг яаж хойшлуулах билээ. Хэрвээ хойшлуулчихвал ээж болох­гүй ч байж болно шүү дээ. Би ингэхийг хүсэхгүй байна. Живх, баривч надад баяр баясгалан авч ирэх болно. Би Москвагийн ДАШТ-д түрүүлээгүй байсан ч спор­тоосоо явах байсан. Мэдээж тэгвэл хүнд байх байсан. Харин одоо би эмэгтэй хүний аз жаргалтай, сэтгэл дүүрэн байдалтайгаар буцаж байна. 

 

-Жирэмсний амралтаа хэзээ авах вэ?

-Юу гэж хэлмээр юм бэ дээ. Тун удахгүй. Аль хэдийнэ авчихсантай л адил байна... Би ирэх жил төрнө.

 

-Тэгээд яагаад сүйт залуугаа нуугаад байна вэ?

-Тэр юу ч ярихгүй бай­хыг гуйсан. Харин би баяр­ласандаа зөндөө их зүйл ярьчихлаа.

 

-Жирэмсэн байхдаа дас­гал сургуулилт хийж болох юм уу?

-Тэгэх шаардлагатай. Төр­с­нийхөө дараа ч хурдан дасгал сургуулилтдаа орох хэрэгтэй. Тэгэхгүй бол яг л усны үхэр шиг бандгар болно шүү дээ. Би яг л уран гимнастикч Катя Гордеева шиг жижигхэн охин хэ­вээр үлдмээр байна. Тэр төрснийхөө дараа ч гоолиг хэвээр байсан.

 

Гэр бүлийн амьдрал гэдэг маш их хөдөлмөр шаар­дагддаг зүйл гэж би боддог. Би одоо 31 настай. Хүн­тэй суугаагүй. Тиймээс эхнэр болоход бас суралцах шаард­лагатай байна. Харин жирэмсэн байх нь миний хувьд цоо шинэ мэдрэмж болж байна. 

 

Өмнө нь би өдөр болгон буйдан дээр хэвтээд, бялуу, тоор идэх юмсан гэж боддог байсан. Харин одоо “Ёо. Сарын дараа би ийм амьдралаасаа уйдах юм биш биз” гэж бодох болсон. Би чинь уйдвал саваа бариад хана руу авирч мэдэх л хүн. 

 

-Их спортоосоо ийм сайхан буцаж байгаа болохоор эргэж ирэхдээ утга учиртай санагдах байх?

-“Лужники” стадионд мэдэрсэн сэтгэл хөдлөлөөсөө салмааргүй байна. Гэхдээ төрснийхөө дараа надад дахиж медаль хэрэггүй гэж үзвэл карьераа дуусгаж байгаагаа зарлах болно.

 

-Тэгвэл дасгалжуулагч тань юу хийх вэ?

-Тэтгэвэртээ гарна. Евге­ний Васильевичид өөр хэн ч хэрэггүй. Бид сүүлийн жилүүдэд нэг хүн шиг л уусч ажилласан. Мэдээж би Виталий Петров руу явж, түүнийг гомдоож байсан. Гэхдээ энэ бол хуучны асуудал. Евгений Васильевич ч намайг уучилж, дахин дасгалжуулж эхэлсэн. 

 

-Лондоны олимпоос та хүрэл медаль хүртсэн. Энэ нь таны хувьд ялагдал байв уу?

-Мэдээж шүү дээ. Лон­донд нэг л хүйтэн, даарч чичирмээр, тав тухгүй бай­сан. Нүүр рүү үлээх тэр салхи нь хүртэл зэвүү хүргэмээр. Олимпийн өмнө ээж маань өвдөж, хувийн амьдрал хүнд байсан. Үүнээс болоод би ноомой гөлгөр амьтан болж хувирсан. Тий­мээс дэвжээн дээр гарахыг хүсээгүй. Хүчээр л намайг чирч аваачаад байгаа мэт байлаа. Дасгалжуулагч ч их зовсон доо. Би Лондонд ялалтад хүрэхэд бэлэн биш байсан гэж хэлж болно. Солонгост болсон ДАШТ-д ч ялгаагүй. 

 

-Үнэнээр нь хэлээрэй. Та олон удаа ялалт байгууллаа. Оддын өвчин туссан уу?

-Бага зэрэг. Дасгалжуу­лагч намайг ичээ­хэд би түүнийг нь огт сонсдоггүй байлаа. Сонирхуулахад би залуу, хэнд ч танигдаагүй тамир­чин байхдаа Аме­рикийн гүйлтийн нэрт тамирчин Морис Гринээс гарын үсгийг нь гуйж билээ. Гэтэл тэр намайг өөрөөсөө улаан цайм холдуулж, би ч гомд­сондоо уйлж байсан. Хэдэн жилийн дараа би олимпийн аварга болоход Грин­тэй фото зураг авалтын үеэр тааралдлаа. 

Энэ үед тэр над руу эелдгээр инээм­сэглэхэд би нүүр буруулж билээ. Их зан гаргах гэж тэр шүү дээ.

 

Э.Мөнхзаяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn