2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амиа алджээ

“Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амиа алджээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

“Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амиа алджээ

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амиа алдсан осол өнөөдөр 11.30 цагийн орчимд гарчээ. Тус хорооллын барилгыг “Хурд” групп барьж буй бөгөөд барилга дээр ажиллаж байсан ажилтан барилгаас унаж, амиа алдсан гэх мэдээлэл байна. “Japan town” хорооллын оршин суугчийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд ослын газарт очиж, хэмжилт хийж эхэлсэн байна. Түүнчлэн барилга дээр ажиллаж байсан ажилчид ослын талаар нууцалж байгаа бололтой, ослын газраас явцгаажээ.

Гэрээт харуул, хамгаалалтын ажилтнууд барилгын талбайг хамгаалалтад авсан бөгөөд дотроос ажилтнуудыг гаргахгүй, гаднаас бусад хүмүүсийг оруулахгүй байгаа талаар ослын газарт ажиллаж буй манай сурвалжлагч мэдээллээ. Ослын газарт мөн цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнууд ажиллаж байна. Хохирогчийн ар гэрийнхэн саяхан ослын газарт иржээ. Тус хорооллын барилгыг “Хурд” групп бариулж буй бөгөөд барилга дээр ажиллаж байсан ажилтан унаж нас барсан гэх мэдээлэл байгаа аж. Сүүлийн жилүүдэд барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй ослоор хүний амь эрсдэх явдал олон гарах болсон.

Шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан ослын газарт ажиллаж, цогцсыг буулгасан байна. Ослын хохирогч нь 25 орчим насны залуу байсан талаар ар гэрийнхэн нь хэлэв.

 

www.NEWS.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.