2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-ын гишүүн Г.Уянгын байр суурийг шүүмжлэв

МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-ын гишүүн Г.Уянгын байр суурийг шүүмжлэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-ын гишүүн Г.Уянгын байр суурийг шүүмжлэвУИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Уянга Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, түүнийгээ олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.
Харин түүний энэ үгс МҮАН-ын дарга М.Энхсайханд таалагдаагүй бололтой.


М.Энхсайхан өөрийн facebook хуудастаа :


"Г.Уянга гишүүн уучлал гуйх ёстой.
Цагдааг доромжилбол Төрөө доромжилсонтой адилхан. Уянга гишүүн уучлал гуйх ёстой гэж бодож байна. Монголын цагдаад улс төрчид зөвхөн дэмжлэг л үзүүлэх ёстой. Цагдаа ажлаа хамгийн сайн хийж байгаа төрийн албан хаагчид шүү. Хууль зүйн яам, цагдаагийн хэмжээнд Шинэчлэл гэдгийг бужигнуулах гэж ойлговол ноцтой том алдаа болно шүү гэдгийг хэлэхэд илүүдэхгүй." гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn