2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » "Шударга ёс" эвсэл тарах уу?

"Шударга ёс" эвсэл тарах уу?

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Өчигдөр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.
Энэ үеэр Монголын улс төрийн хүчний шинэ хувиарлалтын дүр зургийг харж болохоор байсан тухай улс төрийн хүрээнийхэн өгүүлж байна.


Тодруулбал АН-ын шинэ удирдлагад санаархаж буй МоАХ фракци, түүний удирдлага Х.Баттулга, М.Зоригт нар  УИХ дахь намын бүлгийнхээ нэгдсэн бодлогын эсрэг санал өгснөөр өөрсдийн амбицаа бараг албан ёсоор зарласан билээ.


Мөн  хамгийн сонирхол татаж буй субьект бол МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тус эвсэл өөр үзэл санаа, байр суурь бүхий  хэсгүүдэд хуваагдаад буй бололтой.


Үүнд :  Ч.Улаан, Ц.Цолмон Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ нарын Н.Алтанхуягийн удирдсан АН-тай хамтран ажиллахыг илүүд үздэг хэсэг, Х.Баттулга, МАН-тай илүү ойлголцон хамтран ажиллах нь зөв гэж үзсэн О.Баасанхүү, Л.Цог, Д.Батцогт нарын хэсэг багтаж байна. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд  ҮХАА-ийн сайд Х.Баттулгатай тун ойр шадарлах болсон тухай ордноор шуугих болсон билээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга харьцангуй бие даасан, илүү идэвхтэй сөрөг хүчин байх ёстой гэж  үзэн дээрх бүлгийн алинд нь ч багтаагүй аж.

Хамгийн гол нь "Шударга ёс"  эвслийг бүрдүүлэгч хоёр намын удирдлага болох Н.Энхбаяр, М.Энхсайхан нар УИХ дахь гишүүдээ бүрэн удирдаж чадахаа нэгэнт больсон нь эвслийн ирээдүйг бүдэг болгож байна хэмээн улс төрийн хүрээний зарим эх сурвалж дүгнэж байгаа юм. МҮАН-ын Д.Батцогт гэхэд л өчигдөр албан ёсоор УИХ дахь эвслийн бүлгээсээ гарч буйгаа зарласан.

Юутай ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл тарах уу гэсэн асуулт дахин урган гарч ирж байна.

П.Мандах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.