2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Японд очсон сайд нарыг Ерөнхийлөгч хүлээн авсангүй

Японд очсон сайд нарыг Ерөнхийлөгч хүлээн авсангүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Японд очсон сайд нарыг Ерөнхийлөгч хүлээн авсангүйУИХ-ын маргаашийн чуулганаар давхар дээлтэй сайд нарын асуудлыг шийдэх учиртай. Ерөнхийдөө АН-ын фракцуудын зөрчил дээд цэгтээ хүрч тэмцэлдэж байгаа хэмээн улс төр судлаач, ажиглагч нар үзэж байна. МоАХ болон Ерөнхийлөгчийн талыг баримтлагч УИХ-ын гишүүд "давхар дээл"-ийг тайлуулах тал дээр зогсож, УИХ-ын бие даагч гишүүд мөн тэдэнтэй хамт хүч хавсарч байгаа бөгөөд үүн дээр МАН-ын 26 гишүүн бүрэн бүрэлдхүүнээрээ "Ухаалаг төрийг дэмжиж байна" гэдгээ илэрхийллээ.

Мөн хамгийн ноцто нь Н.Алтанхуяг сайдын танхимын 2 гишүүн чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлж Ц.Баярсайхан бичиг илгээсэн бол С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүргийн удирдлагуудтай Ирланд улсруу ажлын айлчлалаар явжээ.

Арга барагдаж буланд шахагдсан Шинэчлэлийн засгийн газрынхан Ерөнхийлөгчөөс тусламж хүсч Япон улсруу очсон боловч саяхан хүнд хагалгаанд орсон бие хараахан тэнхрээгүй байгаа гэсэн шалтгаанаар тэднийг хүлээж авхаас татгалзан "давхар дээлээ" тайлхыг "эс үйлдлээр" үзүүлээд буцаажээ.

Ийнхүү маргааш давхар дээлтэй сайдуудыг дан болгож, гишүүнийхээ ажлыг гишүүн нь хийж сайдынхаа ажлыг сайд нь хийх сайн цаг ирэхнээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.