2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ХЗ сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт бүрэн эхээрээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ХЗ сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт бүрэн эхээрээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ХЗ сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт бүрэн эхээрээ

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Түүний гаргасан огцруулах үндэслэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэгдүгээрт: Х.Тэмүүжин нь төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж энэ шийдвэрээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэн эрхэнд халдан 2012.11.03 – ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан.  Уг шийдвэр нь төсвийн тухай хуулийн 6,10,16,16.5,41,42.7 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 72- т энэ хуулийн 42.7 -д заасныг зөрчсөн тохиолдолд томилсон  эрх бүхий байгууллагаас албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж байдаг. Түүнчлэн засгийнх газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдуулан тухайн барилга болон түүний доторх тоног төхөөрөмжийг хууль зүйн сайдын зүгээс хариуцан ажиллах үүрэгтэй байсан. Гэтэл хууль зүйн сайд  өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оын 01 дүгээр сарын 08 ны өдөр доод шатны албан тушаалтнууд хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмрай аппарат эвдэрч улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

Хоёрдугаарт: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх , шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа зохион байгуулж чадахгүй байгаа. 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэн бол 2012 онд 22089, 2013 онд 25362 болсон гэж байна. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин сайд болсоноос гэмт хэргийн гаралт 6165 хэргээр огцом өссөн гэжээ.  Нөхцөл байдлыг зөвхөн 1 сараар нь харьцуулж үзвэл улсын хэмжээнд 2327 гэмт хэрэг 4295 болж 84.5 % нэмэгдсэн гэсэн байна. Нас барсан хүний тоо 134 байснаа 326 болж 2.4 дахин нэмэгдсэн гэсэн байх юм.  Гэмт хэрэг үйлдсэн хүний  тоо 1657 байсан бол 3047 болж  1.8 дахин өссөн байна.  УИХ – ын хүний эрхийн дэд хороо , хүний эрхийн комиссийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай удаа дараа танилцсан. Зөрчил дутагдалыг засах үүрэг даалгавар өгсөн. Мөн хууль зүйн байнгын хорооноос Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг цагдаагийн байгууллагын хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдалыг зогсоох үүрэг даалгавар өгч байхад өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байна гэжээ.  Монгол улсын ерөнхий сайд нь тагнуулын ерөнхий газрын дэд дарга, зарим засаг даргыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилж ажлаас чөлөөлсөн захирамжууд нь үндэслэл муутай болж өөрчлөгдөн залруулж байгаа. Энэ нь хууль зүйн сайд засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээнэ, төрийн тусгай байгууллагын хууль зүйн үндэслэлд хяналт тавина гэсэн чиг үүргүүдээ биелүүлээгүйтэй шууд холбоотой.

Гуравдугаарт: Х.Тэмүүжин нь засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байна.  Тухайлбал “Үндэсний шуудан” сонины 2013 оны 03 дугаар сарын 20- ны өдрийн дугаарт гарсан “Хар тамхины хэрэг хааш нь хөдлөв” гэсэн гарчиг бүхий нийтлэлд хууль зүйн сайдтай холбоотой нилээд ноцтой үндэслэлүүдийг  дурьдсан байдаг. Гэтэл сайд Х.Тэмүүжингийн зүгээс 3 дугаар сарын 24 -нд өөрийн твиттер хуудаснаа цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх шинэчлэх гэж байгаа,  мөн хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс гэх зэрэг байр сууриа илэрхийлсэн байдлаас үзэхэд өөрийн шууд харъяалалт байгууллага болох цагдаагийн байгууллагатаа итгэдэггүй. Өөртэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах шаардлага гарвал сайдын зүгээс албан тушаалаа ашиглан шууд болон шууд бусаар саад учруулахаар харагдаж байна. Тиймээс хууль зүйн сайд  Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нэн даруй огцруулж нэр төр нь үнэхээр цэвэр байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байна. 2014 оны 02 сарын 28 – ны өдөр УИХ – ын ёс зүйн дэд хороонд миний бие гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй болно.  Угтаа бол 30 хонгийн дотор хариу өгөх хуультай.

Хууль зүйн сайд Тэмүүжин нь засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний үүргийг биелүүлэх эрхгүй. Ёс зүйн ажлын туршлага хангалтгүй байгааг нотолж байна. Иймд хуулийн дагуу бүх албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл бий тул түүнийг засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг зохих журмын дагуу шийдэж өгнө үү хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn