2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхий сайдын зөвлөх Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчжээ

Ерөнхий сайдын зөвлөх Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас гаргасан зарим аймгийн төвүүд битүү зах, худалдааны төв барих 9.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Хаврын чуулган эхлэхээс өмнө тус байгууллагаас хариу ирүүлэхдээ Ховд, Баян-Өлгий, Увс аймагт баригдах битүү захын барилгын тендерийг нээлттэй бус, хязгаарлагдмал байдлаар зарласан нь үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

 Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчийг төлөөлж ажилласан Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх нь "Ус орчин" ХХК-ийн захиралтай ойр дотно, найз нөхөд атлаа "Ашиг сонирхлын зөрчилгүй" хэмээн ташаа мэдээлэл өгч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан болохыг АТГ нотолжээ. Тухайлбал, тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дэх заалтуудыг зөрчсөнийг уг албан бичгээр мэдэгдсэн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.