2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Тэмүүжин сайд өөрийнхөө төлөө саналаа өгөх эрхтэй юу


Х.Тэмүүжин сайд өөрийнхөө төлөө саналаа өгөх эрхтэй юу

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч


Өмнөх парламентын үед Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан энэ хууль амьдралд хэр хэрэгжиж байгаад хариу өгөх нь ээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд О.Баасанхүүг огцруулах эсэх асуудлыг энэ байнгын хорооны хуралдаанаар яг одоо хэлэлцэх гэж байна.
Х.Тэмүүжин сайд Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэрээр өөрийг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасанчлан санал хураалтад оролцох эрхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасны дагуу "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заажээ. Харин Х.Тэмүүжин сайд энэ заалтыг хэрхэн мөрдөх бол? Хуулийн автор нь санаачилсан хуулиа хэрхэн мөрддөгөө олон нийт харуулах цаг ирлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.