2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барилаа

Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барилаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр  УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барилаа.

Өнгөрөгч долоо хоногт О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн ч З.Энхболд дарга хүлээж аваагүй юм. Тэрбээр, хүүхдээ хүнд хууль бусаар үрчлүүлсэн, 3.2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж буюу аппаратыг эвдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж, огцруулах бичиг өргөн барихаар болсон юм.

Өөрөөр хэлбэл, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга өдгөө хүртэл асуудалтай хэвээр байгаа. Тус эмнэлгийн ажилчид өндөр үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжид зориулж, эмнэлгийн стандартаар баригдсан барилгаа албан контор болгохыг эсэргүүцсээр жилийн нүүр үзээд байгаа юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж тогтоолын төсөлд дурьджээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn