2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Энэ жил 5,6 тэрбумаар цэцэг тарина

Энэ жил 5,6 тэрбумаар цэцэг тарина

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Энэ жил 5,6 тэрбумаар цэцэг таринаХот тохижилт, бүтээн байгуулалтын улирал эхлээд байгаатай холбоотойгоор энэ хавар нийслэлд 86 гудамжны 66 мянган ам метр талбайг Нийслэлийн гудамж талбайг 5.6 тэрбум төгрөгөөр тохижуулна гэж Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ. Үүнээс өмнө буюу 2013 онд нийслэлийн 46  мянган ам метр ногоон байгууламжийг 4.6 тэрбум төгрөгөөр тохижуулж байжээ. Мөн энэ жил нийслэлд хогны үйлдвэр барих ажлууд эрчимтэй хийгдэх талаар мэдээлж байна. Тодруулбал 2013 оноос хойш хүлээж авсан хог боловсруулах үйлдвэрийн 22 төслөөс тавыг нь хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ.  Үүнээс  хоёр нь хуванцар материалтай хог боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа бол барилгын хог хаягдал боловсруулах нэг төсөл, цаас дахин боловсруулах нэг төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх нэг төсөл тус тус байгаа аж. Одоогоор үйлдвэрлэл явуулах газруудыг судалж, кадастрын ажил хийгдэж байгаа талаар Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.