2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Оюунбаатар Н.Энхбаярт суудлаа тавьж өгөх боломж байгаа юу

Ц.Оюунбаатар Н.Энхбаярт суудлаа тавьж өгөх боломж байгаа юу

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

Ц.Оюунбаатар Н.Энхбаярт суудлаа тавьж өгөх боломж байгаа юуМАХН-ын дарга Н.Энх­­баяр Ерөн­хий­­­лөг­чийн өршөө­лөөр суллагдаж, эдүгээ харь оронд эмчлүүлж байгаа. Түү­ний цаашдын карьер хэрхэн өр­­­нөхийг улс төрчид төдийгүй ир­­гэд ч анхааралтай ажиглаж бай­­­гаа. Тэрбээр, МАН-ынхантай эв­лэрлийн гэрээ байгуулж бай­гаа талаар ч шуугилдах болж.

Түү­ний улс төрийн нөлөөлөл ч үнэхээр аугаа гэж хэлэхээс яахав. Эмчилгээнд явж байхад нь ч энд түүний талаар үргэлж яригдана. Элдэв таамаг гарч тэр хэрээр олны анхаарал Н.Энхбаярт чиглэх жишээний. Гэхдээ юун түрүүнд эмчилгээнд явж эдгэрэх нь чухал учраас эмчилгээ хийлгэж, өвчний оно­шоо тодорхойлуулж эхэл­жээ.

Эсийн задрал гэх онош нь батлагдсан бөгөөд эрчимт эм­чил­гээнд хамрагдаж эхэл­сэн тэрбээр эх орондоо арав­дугаар сараас өмнө ирэх гэнэ. Ирээд тэр зүгээр суухгүй юм байх. МАН-ын даргад хотын фрак­цийг толгойлдог М.Энх­бол­дыг зүтгүүлж түүний төлөө бүх зүйлээ зориулах сураг ч гарлаа.

Цаашлаад хоёр намаа нэгт­гэж ямар хүчтэй улстөрч бай­сан бэ гэдгээ харуулах гэж бай­гаа талаар амтай бүхэн шуу­гилд­жээ. Өөрөөр хэлбэл, Н.Энх­баяр МАН-ыг ёстой л га­рынхаа үзүүрээр хөдөлгөж, дар­гаар нь өөрийнхөө хүнийг та­ви­хаар зүтгүүлж байгаа ажээ. 

М.Энхболд ч дүрдээ ит­гэж бу­сад жижиг намуудын дэмж­лэг­тэйгээр МАН-ын даргын сууд­­лыг авахын тулд өдөр шө­нө­гүй үхэн хатан тэмцэлдэж бай­гаа талаар амтай бүхэн шаа­гилдаж байна. Гэтэл үнэн хэрэг­тэй бол өөрийнхөө на­мын асуудлыг зохицуулж ч ам­жаагүй Н.Энхбаяр өрөөлийн намд санаа тавьж явах уу.

Зүгээр л түүний нэрийг барьсан хэсэг бүлэг нөхдүүд иймэрхүү цуурхал тараасан юм даг уу даа. Түүний эхнэр О.Цолмон, Н.Энхбаяр нарыг хэвлэлээр доромжилж, өөрөө Их тэнгэр дахь гэрт нь очиж О.Цолмон хатагтайд “зодуулж” байсан гэх У.Хүрэлсүх Н.Энхбаяраас болж намын даргын суудалд нэр дэвшихээс татгалзсан, бүр хуралдаа ч оролцоогүй хэ­мээн бичжээ. У.Хүрэлсүх энэ зэргийн зүйлээс айх хүн мөн үү.

Н.Энхбаярыг намдаа нэр нөлөөтэй байхад тэр айж яваагүй. Хэвлэлээр түүнийг үнэнийг илчилж, бас болоогүй авлигын ханыг нураана хэмээн жагсч, тэмцэж явсан. Гэхдээ У.Хүрэлсүхэд татгалзах шалт­гаан байсан. Тэр нь ямартай ч Н.Энхбаяр биш билээ.

Гэхдээ л улс төрд эргэж ирсэн гэдгээ тун удахгүй зарлах Н.Энхбаяр янз бүрийн нүүдэл хийх нь ээ. Намынхаа ажилд ч анхаарал хандуулж, зарим нэг хэнэггүй нөхдүүдэд хариуцлага тооцо­хоор ажиллаж, намынхаа Удир­дах зөвлөл, Гүйцэтгэх зөв­лөлийг хуралдуулах нь то­дорхой. Н.Энхбаяртай хол­боотой дуулдаж байгаа өөр нэг сонин гэвэл, түүнийг Монгол Улсын шадар сайд болох талаар юм.

Таамаг тийм ч хол зөрөөгүй байхыг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна хэрэв экс Ерөнхийлөгч маань шоронд хоригдоогүй бол  жагсаалтаар УИХ-д өлхөн сууж байх байсан. Харин аз нь дутаж, эз нь татсан учраас түүний ард нь бичигдэж байсан жагсаалтынхан урагш татагдан, гишүүн болж, энэ дүй­вээнээр Ц.Оюунбаатар гишүүн болсон билээ.

Н.Энхбаяр жаг­саалтыг тэргүүлж байсан бө­гөөд тус намаас нийт зургаан хүн жагсаалтаар УИХ-ын ги­шүүн болсон билээ. Тэгвэл одоо МАХН-ын жагсаалтаар УИХ-д орсон гишүүдийн нэ­гийг татаад, бүр тодруулбал жаг­саалтын хамгийн сүүлд байгаа Ц.Оюунбаатарын нэрийг та­таад оронд нь Н.Энхбаярыг УИХ-д орж ирэх байх гэсэн таа­­маг яригдаж эхэлжээ. Энэ таамаглал байж болох л ху­вил­бар.

Тодруулбал, ‘’Н.Энх­баярыг УИХ-д оруулах нөхцөл бүрд­лээ гэхэд  та суудлаа тавьж өгө­хөд татгалзах юм байна уу’’ гэсэн сурвалжлагчийн асуул­тад Ц.Оюунбаатар гишүүн ха­риулахдаа, ‘’Хэрвээ би тийм бо­ломж гараад ирвэл би дур­тайяа хадаг бариад өгчихнө, тат­галзахгүй’’ гэсэн хариулт өгчээ. Үүнээс харахад энэ тохироо хийг­дэж магадгүй нь. Гэхдээ Ц.Оюунбаатар маш том бялуу авах биз.

Б.Тулга

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.