2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ”Аюут” ХХК-ийн 16 давхар барилгаас 3 метр урттай төмөр хавтан унажээ

”Аюут” ХХК-ийн 16 давхар барилгаас 3 метр урттай төмөр хавтан унажээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ


Өчигдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, ЭМЯ-ны баруун талд "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж  байгаа 16 давхар барилгын 15 давхараас төмөр унаж, тэнд явж байсан "Тоёото приус" маркийн машиныг цохиж гэмтээсэн байна. 

Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Замын хөдөлгөөнд оролцож байсан "Тоёото приус" машины эзэн 38 настай эрэгтэй Т-нь гомдолтой байгаа учраас тус хэргийг Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

 "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж  байгаа 16 давхар барилгын 15 давхараас гурван метр урттай хөнгөн цагаан хавтан унасан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тус барилга нь "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж  байгаа юм байна.

Он гарсаар барилгын ослоор таван хүн амь насаа алдсан харамсалтай тоо гарсан байна. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 213 хүн нас барсан харамсалтай тоо мөн байна. Урин дулааны цаг ирж байгаа учраас барилгын ажил эд өрнөдөг. Тиймээс барилга барьж байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй иргэд айдастай байгааг анхаарах цаг болжээ. Барилгын салбарынханд эрдэнэт хүний амь нас юу ч биш бололтой. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүрэгт баригдаж буй "Макс" грүппийн барилгаас төмөр унаж, машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан залуугийн амийг авч одсон.

Энэ хэрэгт тус компанийн холбогдох ажилтнуудыг татаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн буруутай этгээдийг олж тогтоогоогүй байтал дахин нэг барилга дээрээс төмөр унасан хэрэг гарлаа. Холбогдох яам энэ асуудалд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн онд Баянгол дүүргийн I хороонд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж нэг нас зургаан сартай А гэгч хүүхдийг гэмтээсэн хэрэг мөн л гарч байсан. Тухайн хэргийг тодруулахад “Их Модунь” барилгын компанийн захиалгаар баригдаж байсан “JB TOWN” барилгаас 0.5 см голчтой, 60 см урттай төмөр унаж бяцхан хүүхдийг хүнд гэмтээж байсан билээ.

Дахин дахин төмөр унаад байвал хариуцлагыг нь хэн хүлээх БХБ яамны дарга нараа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.