2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг автозамын засвар үйлчилгээ эрхэлдэг компанид хууль бусаар зөвшөөрөл олгож байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бололтой. Энэ талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад “Манай газраас шалгасан зүйл байхгүй . Харин нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Харин нийслэлийн Цагдаагийн газраас энэ мэдээллийг баталсангүй. Өөр нэгэн эх сурвалжийн өгч буй мэдээллээр энэ хэрэгт нийслэлийн Засаг даргын орлогч болон нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.