2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хууль зөрчсөн ААН-үүдтэй хамтарч ажиллахгүй

Хууль зөрчсөн ААН-үүдтэй хамтарч ажиллахгүй

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 Хууль зөрчсөн ААН-үүдтэй хамтарч ажиллахгүй

 

 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэр бүхий 27 аж ахуйн нэгжийг 3 жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болсноо мэдэгдэж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчил гаргаж, Сангийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан юм. Цаашид гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг энэхүү жагсаалтад оруулахаар Сангийн яамны улсын байцаагчид ажиллаж байгаа юм байна.


Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагаанд оролцуулсан мэргэжлийн байгууллага, сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо,  гэрээ байгуулсан захиалагчийн хяналт тавих үүрэгтэй бүх л субьектэд хариуцлага тооцон, олон нийтэд зарлах ажлыг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Иймд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баримт бичгийг үнэн зөвөөр бүрдүүлэн мэдүүлэх, шалгарсан компаниуд гэрээний үүргээ биелүүлж, гүйцэтгэлийг хариуцлагатай хийх тал дээр анхаарал тавьж ажиллахыг зөвлөж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn