2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас эхлүүлсэн. Мөн Ерөө, Жавхлант, Шаамар, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Сайхан сум болон Бугант, Дулаанхаан, Номгон тосгонд ажиллаад ирлээ. Тэрээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, орон нутгийн хаваржилтийн талаар иргэдийн санал бодлыг сонссон юм. 


Сэлэнгэ аймгийн ард иргэдийн дийлэнх хувь нь газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг. Хаврын тариалалт эхлэх дөхсөн энэ үед амьжиргааны гол эх үүсвэр болсон төмс, хүнсний ногооны талаар нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тархсанд бухимдаж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг ард иргэд гишүүндээ уламжилжээ.

 

Мөн Ж.Эрдэнэбат гишүүн тойрогт ажиллах хугацаандаа аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сонголт” сэдвээр илтгэл тавин, Сэлэнгэ нутгийн хөгжлийг түүчээлэх хүүхдүүд ирээдүйдээ мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэдлэг боловсролтой зөв хүн болж төлөвшихөд юуг анхаарах ёстой талаар санал бодлоо солилцлоо.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.