2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Д.Цогтбаатар: “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавь­сан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа


Д.Цогтбаатар: “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавь­сан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

 

Д.Цогтбаатар: “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавь­сан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стан­дарт” банкнаас 34 сая ам.долларын зээл авч өгсөн гэх шуугиан нийгэмд тарж олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар уржигдар буюу энэ сарын 20-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дараахь зүйлсийг ярьсан юм.

 

 

 

Тухайл­бал “Сүү­лийн үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэн нэгэн дурын этгээд гадаадын банканд батлан даагчийн зээлийн баталгаа болгож барьцаалах болсон байна. Ер нь бол төрийн өмчийн компанийг хэн ч барьцаалах ёсгүй. 

 

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийг барь­­цаанд тавьсан хэрэг одоо­­гоор шүүхийн байгуул­лагаар шалгагдаж байна. Түүнч­лэн “УБТЗ”-ын асуу­дал ч яригдаж байгаа. Ямартай ч “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавь­сан гэдгийг “Стандарт” банк­ны зүгээс хэлээд байгаа юм. “Жаст”-ын Ш.Батхүү ч өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөв­шөөрсөн. 

 

 

 

Тэгэхээр бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгуул­лага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” гэж байв. 

 

Ямартай ч ӨАБНУ-ын “Стандарт” банк нь баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлд­вэр, Улаанбаатар төмөр зам хоёроос мөнгөө нэхэм­жилж Лондоны арбитрын шүүхэд хандаад байгаа. 

 

 

 

Ш.Батхүү нь төрийн өмчит эдгээр газруудаар батал­­гаа гаргуулахдаа ту­хайн үеийн ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн за­хи­­рал асан Ч.Ган­зориг, Улаан­баатар тө­­мөр замын захирал асан Т.Очир­хүү нарын га­рын үсгийг хуурамчаар ашиг­ла­сан гэдгээ мэдэгдсэн. Эд­­­гээр эрхмүүдийн гарын үсэг хуурамч эсэх, үгсэн хуй­вал­даж байгаа зэргийг нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд удахгүй дүгнэлт нь гарах аж. 

 

 

 

Зарим хүмүүс хэлэхдээ “энэ” хоёр хүний халаас нэгтэй байсны учрыг шалгах хэрэгтэй. Тэгсний дараа үнэн учир нь олдоно. Т.Очирхүүгийн хэвлэлд өг­сөн ярилцлагыг уншихад их л хөгийн юм ярьсан байна лээ. Зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ” хоёрын бай­­гуулсан бүтээгдэхүүн ний­лүүлэлтийн гэрээ гэж байгаа. 

 

 

 

Хамгийн гол нь 2006 оноос “Жаст” манай төмөр замд сар болгон 6000-7000 орчим тонн дизель түлш нийлүүлж байсан. Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид “Хадгаламж”  банк болон “Стандарт” банканд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна” хэмээн ярьсан байсан. Гэхдээ хэрэг яаж шийдэгдэхийг харж л байя” хэмээв. 

 

 

 

Т.Очирхүүг сайн мэдэх хүмүүсийн яриа бол энэ. Харин тэрбээр өөрийгөө өмөөрч би “УБТЗ”-ыг золигт гаргаагүй гэж ярьж байгаа боловч Хууль зүйн сайд хүртэл энэ асуудлыг сайн нягтлах хэрэгтэй гэдгийг олон нийтэд зарласан.

 

 

 

Тэрбээр өнөөдөр “Эрдэ­нэт”, “УБТЗ” гэгдэх хоёр том саалийн үнээг маань гадны банканд  барьцаанд тавьсан хэрэг гарлаа.  Тэгээд ч гадны нөхөд биднийг унагахын тулд бүх бичиг баримтаа баталгаатай бол­гож хамгийн шилдэг гэсэн хуу­лийн фермерүүдийг өм­гөө­­лөг­чөөрөө авч  Монгол Ул­сыг цэвэр ялах болоод байна. 

 

 

 

Үүний хариуд бид “Эр­дэнэт” үйлдвэрийн 160 сая ам.долларыг хоёр нугалж төлөх болоод байгаа нь маш том асуудал” гэв. Тиймдээ ч өнгөрсөн нэг сараас хойш АН-ын­хан Т.Очирхүүг ээл­жит авли­гачдын тоонд оруулж АТГ-т дуудан 600 сая төгрөгийн өртөгтэй тавцан­гийн тенде­рийн асуудлыг сөхөж багагүй сандаргасан.

 

 

 

Харин мань хүн “Би энэ тухай ёстой мэдээгүй. Миний доод албан тушаалтнууд гарын үсгийг маань ашигласан байх” гэж хэлснээс болж хамт ажиллагсдынхаа хөх инээдийг хүргэж, өөрийнхөө хууль бус үйлдлийг илчи­лэхэд хүргээд байгаа. 

 

 

 

Өөрөөр хэлбэл хуу­лийнхан Т.Очирхүүгийн нуу­цыг хэдийнээ ухаад эхэлсэн гэсэн үг. Бидэнд олдсон мэдээллээр УМБГ-т түүнтэй холбоотой хэд хэдэн тендерийн асуудал шалгагдаж байгаа юм билээ.Ер нь түүнийг төмөр за­мын дарга болсноос хойш МАН-ын нөлөө бүхий хүмүү­сийн гар хөл болсон компаниуд тендерийг ногоон гэрлээр авдаг байсныг одоо ч хэлж байгаа.

 

 

 

Тус газар ажиллаж бай­гаад Т.Очирхүүгийн цом­хот­голд орсон инженер “Т.Очирхүү дарга  төмөр замд шахааны бизнесийг цэцэг­лүүлж байсан нэгэн. Тухайл­бал өөрийнхөө бохир ажлыг хийхгүй гэсэн хүнийг хууль зөрчөөд ч хамаагүй ажлаас халдаг байсныг нь төмөр замчид хэлээд өгнө. Олон ч сайн бэлтгэгдсэн боловсон хүчин хохирч байсан даа. 

 

 

 

Сүүлийн үед сонин сэт­­­­гүүл уншиж байхад дарга бусдад гарын үсгээ их ашиглуулдаг болсон бололтой. Энэ бол угаасаа л түүний гаднасаа харагддаг дүр төрх шүү дээ. Нэг зүйл хэлье л дээ. Төмөр замд зарлагдсан “Тавцангийн тен­дер”-ийг түүний гарын үсэгтэйгээр баталгаажуулдаг юм. Түүнээс доод албан тушаалтан Т.Очирхүүгийн өмнөөс гарын үсгийг нь зураад тендер зарласан болж таараад байна.

 

 

 

Уг тендерийг Т.Очирхүү өөрийнхөө тани­лынхаа компанид өгсөн. Ер нь тендер зарлагдсан үед бүгд нээлттэй биш хаалт­тайгаар дотроо хувааж авдаг байсан. Ийм заваан юм хийсэн хүн байж хуулийн газар шалгагдах болохоороо “Би мэдээгүй” гэж доод тушаалын хүмүүсээ хэрэгт чихэх нь өөрт олон дайсан бэлдэж өөрийнхөө бүх бул­хайг л олон түмэнд дэл­гэнэ гэсэн үг шүү дээ. 

 

 

 

Өнгөрсөн оны наймдугаар сард ЗТБХБ-ын сайд асан Б.Дашдорж, даргыг солих тухай саналыг Засгийн газ­рын хуралдаанаар оруулж байсан. Сайд түүний энэ олон булхайг мэдээд “Тэтгэв­­­­­рийн насанд хүрсэн” гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан юм билээ. 

 

 

 

Даанч эрх мэдлийн төлөө улайрсан Т.Очирхүү ийм ашигтай сууд­лаа бусдад алдахгүй гэж нэр нөлөө бүхий хүмүүсээр яриулж байгаад үлдэж байсан. Хэрвээ тухайн үед үг дуугуй суудлаа өгсөн бол өнөөдрийн батлан дааг­чийн зээлийн гарын үсэг яриг­дахгүй байсан юм. 

 

 

 

“Жаст”-ын Ш.Батхүү энэ хоёрын нөхөрлөлийг би давтаж яриад хэрэггүй биз дээ. Мон­голын ард түмэн чихтэй, нүдтэй хүмүүс бүгд мэдэж байгаа­гаас хойш илүүц байх гэж бодож байна. Түүнчлэн өөрийнхөө жо­лооч байсан хүний эхнэ­рийг “УБТЗ”-ын өртөөний дэд дарга хүртэл болгож байсан шүү дээ. Өмнө нь зүгээр нэг жижүүр байсан хүн шууд дарга болж болох уу. 

 

 

 

Хэр­вээ ах нь өнөөдөр түүний гар хөл болсон бол хаа нэг газар хурган дарга болсон ши­гээ сууж байх байсан. Ер нь төмөр замд танилтай хүн хол явна. Түүнийг Г.Сэрээнэндорж даргын зөв­лөх хийж байгаа гэхээр гайхаад байдаг юм. Юугаа зөвлөх юм бэ, тэр хүнд. Бодо­хоор инээд хүрээд байх юм” гэж байв. 

 

Ямартай ч түүний тухай төмөр замд ажиллаж байсан хүмүүс  ийнхүү ярьж байсан.

 

 

 

Сарын гурван сая төг­рөгийн цалин­тай зөвлөхийн ажил хийдэг УИХ-ын экс ги­шүүн, “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү “Жаст”-ын бат­лан даагч болж гарын үсэг зурсан гэдэг баталгаа нь Өмнөд Африкийн “Стандарт” банканд цагаанаас цагаан цаасан дээр зурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно гэдгийг тус банкны зүгээс манай Засгийн газарт хэлж байгаа юм билээ. 

 

 

 

 

 

Р.Саруул Эх сурвалж:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.