2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » "Самүрай " бондын 290 сая ам.доллар бүгд хөгжлийн банкинд ороогүй

"Самүрай " бондын 290 сая ам.доллар бүгд хөгжлийн банкинд ороогүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох төслийг энэ жил хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, концессийн гэрээгээр хувийн хэвшлийнхэн мөнгөө гаргаж замаа тавиад, дараа нь төрөөс төлбөрөө авах зарчмаар барина гэсэн үг. Өнгөрсөн жилээс эрчимтэй эхэлсэн энэ ажилд шаардлагатай санхүүжилтийг "Чингис" бондын мөнгөнөөс гаргаж байсан юм. Гэвч энэ жилийн хувьд цацах мөнгө багасч нэг үгээр авдар дахь нөөц дундарч ёроол нь харагдаад эхэлсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил нь бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг манай орны хувьд автозамын сүлжээ амин чухал гэдэг нь мэдээж.

 

Тиймээс өнгөрсөн жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох шийдвэр гаргасан ч, хоёр нь хоцорсон. Хөтөлбөр ёсоор бол энэ жил нэмж гурван аймаг холбогдох ёстой. Тодруулбал, Завхан, Сүхбаатар, Баянхонгор аймаг. Гэвч энэ мэт овоорсон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй учраас хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах нэрээр бадар барих гэж буй бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын Хөгжлийн банкны дансанд "Самүрай" бондоор босгосон 30 тэрбум иенээс өөр мөнгө байхгүй гэнэ. Энэ нь ам.долларт шилжүүлвэл 290 сая ам.доллар. Гэхдээ энэ мөнгөний 230 сая нь Хөгжлийн банкинд орж ирсэн аж. Саяхан УИХ-ын гшпүүн Л.Энх-Амгалан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хандан "30 тэрбум иений "Самүрай" бондын хэд нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд бодитойгоор оров" гэсэн асуулгыг тавьсан.

 

Асуулгын хариуг өгөх хуулийн эцсийн хугацааг ирэх сарын 18-нд. Гэвч улсын гадаад өрийг дээд хэмжээнд нь хүргэсэн "Самүрай" бондоос 230 орчим сая доллартай тэнцэх иен л манай улсад орж ирсэн гэх мэдээлэл байна. Үлдсэн Харин үлдсэн нь хаачив. Манай улс Японы зах зээл дээр "Самүрай" бондыг гаргахдаа Тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банктай хамтарсан. МонголУлсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хамтран 30 тэрбум иенийн бондыг тус улсын зах зээлд амжилттай борлуулсан гэх мэдэлэл тухайн Хөгжлийн банкны цахим хуудсанд тавигдаж байсан. Гэхдээ тус банк манайхтай хамтарч ажилласныхаа шанд босгосон бондынхоо 40 хувийг нь авчихсан аж. Учир нь Японы тал манайд 600 сая орчим долларын зээл олгох эрхийг нээж өгөх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банк Японы олон улсын хамтын ажиллагааны банктай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Харин энэхүү санамж бага хүүтэй бонд гаргуулсны төлбөрт Японы хамтын ажиллагааны банкинд өндөр төлбөр төлөх тухай заалт байж. Гэхдээ манайхан ийм өндөр хүү төлнө гэдгээ тухайн үедээ мэдээгүй бололтой юм. Мэдээж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тус банк манайхаас төлбөр авах нь тодорхой байсан ч, бондын хүү хэд байхаас хамаарч төлбөрийн хэмжээг тогтооно гэсэн таамаг төдий ойлголт л манайханд байсан аж. Харин "Самүрай" бондыг арилжаалсны дараа дундаас нь 50 сая ам.долларыг нь үйлчилгээний төлбөртөө суутгаж аваад, бусдыг нь Монголын Хөгжлийн банк руу шилжүүлсэн байжээ. Энэ мөнгө Хөгжлийн банкны дансанд энэ оны нэгдүгээр сарын 6-нд орж ирсэн. Гэвч тухайн үедээ Хөгжлийн банкныхан бондын мөнгө орж ирснийг батлахгүй, бас үгүйсгэхгүй байсан нь ийм учиртай байж. Өөрөөр хэлбэл, процедур дуусаагүйгээс гадна, япончуудын дундаас нь суутгачихсан мөнгөний учрыг олох гэсэнтэй холбоотой биз.

Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь гэж тогтсон. Харин "Чингис" бондын жилийн хүү нь 4.125 хувь байгаа. Харин өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкны босгосон хүү 5.75 хувь. Эндээс харахад "Самүрай" бондын хүү тун бага хэмжээтэй гэж хэлж болохоор. Гэхдээ Японы Олон улсын хөгжлийн банкны суутгасан 50 сая ам.долларыг нэмбэл хүүгийн хэмжээ дөрвөн хувь болно. Энэ хэмжээний хүүтэй мөнгийг үр дүнтэй төсөлд түргэн оролцуулахгүй сул хэвтүүлбэл хүүгийн алдагдалд орно. Тиймээс Хөгжлийн банк хүүгийн алдагдалд орохгүйн тулд "Самүрай" бондын 230 сая ам.доллараасаа арилжааны банкуудад байршуулсан гэхээс өөр мэдээлэл алга байна. Гэхдээ хэдий хэмжээний мөнгийг ямар нөхцөл шалгуураар хэчнээн банкинд байршуулсан талаарх мэдээлэл ч мөн хаалттай байгаа юм. Удахгүй эхлэх намрын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцүүлэхээр Засгийн газар зэхэж буй. Хэрэв энэ хууль олонхийн дэмжлэг авч, улсын гадаад өрийн дээд хэмжээг нэмэгдүүлбэл Засгийн газар "Самүрай" бондын үлдэгддээ арилжаалах боломж нь нээгдэх юм. Энэ тохиолдолд Японы олон улсын хамтын ажиллагааны банк манайд баталгаа гаргаж өгсний төлбөрт дахиад хэдийг нь замаас нь суутгах бол.

 

Түүнээс гадна ам.долларын ханшийн өсөлтөөс болж, Монгол Улсын өрийн хүүгийн хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад багагүй хэмжээгээр өссөн аж. Монгол Улс гадаадаас авсан зээлийнхээ хүүнд жил бүр 150180 тэрбум төгрөг төлж ирсэн. Харин валютын огцом өсөлтөөс болж төлж байгаа зээлийн хүүгийн хэмжээ дахин өсчихөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Б. ЭНХЖАРГАЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.