2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » “МТЗ"-ын Гүйцэтгэх захирлаар П.Батсайханыг томилов

“МТЗ"-ын Гүйцэтгэх захирлаар П.Батсайханыг томилов

Нийтлэлийн төрөл: Засгийн газар


Төрийн өмчийн хорооноос зарласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагын сонгон шалгаруулалтын хүрээнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр шинэ удирдлагыг сонгожээ. Тодруулбал, тус ТӨХК гуравдугаар сарын 21-нд ТУЗ-ийн хурлаа хийж, Гүйцэтгэх захирлаар Пүрэвсамбуу овогтой Батсайханыг томилсон байна.

П.Батсайхан нь 2006-2008 оны хооронд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байснаас гадна Монголд хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн дэд бүтцийн төслийн ахлагчаар ажиллаж байжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь шинэ төмөр замын төсөлд оролцож байгаа бөгөөд арваад зүтгүүр, 200 орчим вагонтой, зам засварын машин, Замын-Үүдэд Япон улсын хөрөнгөөр баригдсан шилжүүлэх ачих байгууламж хөрөнгийн бүртгэлд нь байдаг талаар Төмөр замын инженерүүдийн холбооноос мэдээллээ. Ийнхүү уг өндөр хариуцлагатай албан тушаалд Пүрэвсамбуу овогтой Батсайханыг томилсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.