2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын даргаар сонгогджээ

Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын даргаар сонгогджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль


Өнгөрсөн бямба гарагт  Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдийг сонгох сонгууль  болов. Тус аймгийн , Шарын гол, Хонгор, Дархан сумын нийт 93 мандатын тойрог дээр сонгууль явуулснаас  сонгуулийн санал тооллогын дүнгээр  Дархан-уул аймгийн  АН-ын шинэчлэх хөдөлгөөнийхөн үнэмлэхүй  ялалт байгуулжээ. Намын даргад  шинэчлэх  хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар болон Г.Гэрэлхүү, Д.Золжаргал, Б.Бадрах, Г.Баянмөнх, Д.Дамдиндорж нар өрсөлдөж, Л.Наранбаатар 63,1 хувийн саналаар сонгогдсон байна. 

 

Намын дэд даргаар Г.Гэрэлхүү, Нарийн бичгийн даргаар Э.Мөнх-Эрдэнэ нар сонгогджээ. Шинээр бүрэлдсэн  намын хорооны  гишүүдийн дийлэнх нь дээд боловсролтой, залуу үеийн төлөөлөл болсон байна.  Энэ нь Дархан-Уул  аймгийн АН-ын түүхэнд  нэгэн шинэ хуудас боллоо хэмээн ажиглагчид болон гишүүд, дэмжигчид нь үзэж буй ажээ.  Намын дотоод зөрил, эв түнжингүй байдлын улмаас  сүүлийн хэд хэдэн удаагийн УИХ-ын болон  орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн Дархан-Уулын АН-ын асуудал ийнхүү цэгцэрч эхлэв бололтой. Шинэчлэлийн үр дүнг  2016 оноос харах үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.