2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН НИЙТЛЭГ ЗАРЧМЫГМӨРДДӨГ

СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН НИЙТЛЭГ ЗАРЧМЫГМӨРДДӨГ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Энэ жил шинэ үейин хөгжлийн түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэх төрийнбайгууллагуудын  тоонд  статистикийн  албаныхан  багтаж  байгаа.  Монгол  улсынанхны үндсэн  хуулиа  баталснаар бүртгэл  статистикийн салбарт шинэ үеийн онтооллын хуудсаа нээжээ. Энэ оны туршид энэхүү тэгш ойд зориулсан олон ажлыг төлөвлөн хийж байгаа ажээ.

 

Дэлхийн нийтээр НҮБ-ын түвшинд хэлэлцэн баталсан статистикийн  үйл  ажиллагааны  10  зарчмыг  манай  улс  1997  оноос  бүгдийг хуульчлан баталж салбарын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Шинэжлэх ухааны үндэслэл, арга зүйн нэгдмэл байдал, мэдээллийн бодит байдал, аливаа  нөлөөллөөс  ангид  байх,  цаг  хугацаандаа  байх  зэрэг  эдгээр  зарчмыг баримтлан ажиллаж буй байдалд дотоод, гадаадын хэрэглэгчид тэр тусмаа олонулсын мэргэжлийн байгууллагууд байнгын үнэлгээ, дүгнэлтээ хийдэг байна. НҮБ, түүний төрөлжсөн болон бүс нутгийн байгууллагын оролцоотойгоор өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй “Олон улсын цог үнэлгээ”-ний дүн энэ онд, түүхэн ойн жилд нэгтгэн гарах бөгөөд урьдчилсан байдлаар сайн үнэлэгдэж байгаа.

 

Дашрамд  дурьдахад,  Статистикийн  хорооны  удирдлагын  зарим  ажилтан өөрчлөгдсөн  нь  статистикийн  тодорхой  мэдээллийг  засах   талаар  улс  төрийн зөрчлөөс  үүдэлтэй  гэх  нь  үндэслэлгүй  гэнэ.  Аливаа  тоо  мэдээллийн  үзүүлэлттооцох арга,  мэдээлэл цуглуулах,  боловсруулах,  шинжилгээ хийх,  нийтэд түгээх ажиллагаа статистикийн мэдээлэгч, хэрэглэгч олон нийтийн үргэлжийн хараанд илтодоор дэлгээстэй байж гэмээнэ мэдээллийн үнэн зөв байдлаа хангах билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.