2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Ёслол хүндэтгэлийн танхимыг лигийн тоглогчид гутаав

Ёслол хүндэтгэлийн танхимыг лигийн тоглогчид гутаав

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Ёслол хүндэтгэлийн танхимыг лигийн тоглогчид гутаав

Манайхан гадныхан гэхээр нүдээ ухаж өгөхөөс наагуур аашилдаг муу зантай. Харин бидний хувьд гадны улсад очоод тэр улсынхаа хууль журмыг дагаж мөрдөхгүй бол зүгээр л ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах, эс бөгөөс хоригдохдоо хүрдэг.

Саяхан л гэхэд Монгол Улсын иргэн Э АНУ-ын хууль журмыг дагаж мөрдөөгүй гэдэг шалтгаанаар буудуулан амиа алдсан. Энэ талаар дуугарч байгаа хүн ч бараг алга. Хуулийг нь дагаж мөрдөөгүй бол хохь чинь үхэг гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь нууц биш. Харин манайд бол гадныхан яаж ч аашилж аяглаж болох юм гэнэ.

Зурган дээрх энэ гурван нөхөр бол “Хасын хүлгүүд” багийн лигийн тамирчид. Энгийн нүдээр харвал тамирчдын өмсөх ёстой хувцсыг өмссөн боловч Төрийн ордон тэр дундаа ёслол хүндэтгэлийн танхимд бол биш.

Ордны үүдээр орсон иргэдийг ноосон өмдтэй, богино юбкатай хэмээн хөөж туудаг хамгаалалтынхны хууль журам гадны иргэдэд үйлчилдэггүй юм байна.

Тэр дундаа Монгол төрийг, ёслол хүндэтгэлийнх нь танхимыг хүндлээд та костюм өмсөхгүй юм гэхэд энгийн даавуун өмд, гутлаа өмсөөд ирээрэй гээд үүрэг болгочих зоригтон байгаагүй бололтой. Монголын хуулиа гэж. Хүчтэйд нь үйлчилдэггүй, хүчгүй нэгэнд нь арслан барс юм уу даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn