2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлье, хотын дарга аа

Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлье, хотын дарга аа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлье, хотын дарга ааОдоогоос хоёр жилийн өмнө Английн баруун өмнөд хэсэгт орших Челтнем хэмээх жижиг хотод нэгэн үйл явдал болсон байдаг. Тус улсын томоохон барилгын компани “Тэйлор Вимпи” Челтнем тосгоны ойролцоо 24 давхар барилга барьж ашиглалтад оруулсан ч орон нутгийн захиргаанаас нураах шийдвэр гаргасан юм. Учир нь, барилга барьсан 1.8 га газар нь 1930 оны үед орон нутгийн иргэдтэй байгуулсан гэрээгээр түүхэн газраар бүртгэж авчээ. Тиймээс нутгийн оршин суугчид “Тэйлор Вимпи” компанид гомдол гаргаснаар орон нутгийн удирдлагуудын зүгээс барилгыг нураах шийдвэрийг гаргасан хэрэг. Зөвшөөрөлгүйгээс гадна орон нутгийн иргэдийн саналыг тусгаагүй барьсан 24 давхар барилгыг хүнд механизмын хүчээр хэдхэн цагийн дотор газартай нь тэгшилсэн байдаг. Улмаар барилга байсан газрыг тохижуулж, хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барьсан юм.

Үүнтэй төстэй нэгэн зүйл Оросын өмнөд нутгийн Краснодар мужид өнгөрсөн жил болж байв. Тус мужийн эрх баригчид “Кадетская 9” орон сууцны барилгыг зөвшөөрөлгүй барьсан гэх үндэслэлээр мөн л нураах шийдвэр гаргасан юм. Тухайн үед шүүхийн тогтоолын дагуу хүнд механизм ирж “Кадетская 9” орон сууцны барилгыг нураахад оршин суугчид нь хэрхэн эгдүүцэж, уурлаж, бухимдаж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр хэсэгтээ л шуугиан тарьж байлаа. Хэдийгээр шинээр орон сууц худалдаж аваад удаагүй байхад барилгыг нураах шийдвэр гарсан нь байдгаа барж өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон оршин суугчдад их хэмжээний хохиролтой байсан ч цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа өмнөөс тэд сөрж чадаагүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хуульдаа юу гэж заасан түүнийгээ л дагаж хэрэгжүүлсэн хэрэг. Дэлхийн улс орнуудад зөвшөөрөлгүй барилгуудтай ингэж тэмцдэг ажээ. Тэнд барилгаа бариад дууссан ч, оршин суугчид нь орсон ч, зөвшөөрөлгүй барьсан бол хэнбугай ч байсан хуулийн дагуу холбогдох арга хэмжээг нь авдаг юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Усан оргилуур барина гэж газар авчихаад 17 давхар барилга сүндэрлүүлсэн нэгэн байхад холбогдох газраас нь зөвшөөрөл аваагүй атлаа хууль бусаар барилгын ажлаа эхлүүлж, хүний аминд хүрсэн нь ч бий. Эцсийн дүндээ холбогдох хууль, хяналтын байгууллагынхан нь энэ асуудалд хөндий хойрго хандчихаад асуудал үүссэнийх нь дараа ажлаа хийж эхэлдэг нь хачирхалтай. Хамгийн гол нь ирэх дөрөвдүгээр сараас нийслэлд бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлнэ. Үүнийгээ дагаад зөрчилтэй, зөвшөөрөлгүй, нураах, хүний аминд хүрдэг барилгууд “амь орох нь” тодорхой.

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийсэн шалгалтаар 2013 оны эхний хагас жилийн дүнгээр нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 40 барилга байгааг тогтоосон байдаг. Эдгээрээс барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй 36 барилга байсныг хуулийн дагуу шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг нийслэлийн удирдлагууд НМХГ-т үүрэг болгосон юм. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/853 тоот захирамж гарч хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ажил эхлүүлэх ямар ч зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар болсон. Үүнд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” компанийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг зогсоож, анх олгосон газрын хэмжээ, баталсан зураг төслийн дагуу ажлыг нь гүйцэтгүүлэхээр болсон.

 

 

Үргэлжлэлийн TOPMEDEE.mn САЙТААС УНШААРАЙ

 


С.ГАНДӨЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.