2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Шинэ татварыг өнөөдрөөс эхлэн жолооч нараас авна

Шинэ татварыг өнөөдрөөс эхлэн жолооч нараас авна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр болон автозам ашигласны төлбөр хураах ажил эхэлж байна. Төлбөр хураах ажил ирэх тавдугаар Авто тээврийн албан татвар хураалт өнөөдрөөс эхэллээ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бол эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг зургадугаар сарын 10-24-нийг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилээс “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам” мөрдөгдөж эхэлнэ.

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан 20-70 мянган төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Энэ жилийн тухайд татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь амралтгүйгээр ажиллах юм байна. Мөн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг энэ жилээс хэрэглэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин үүний оронд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.