2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МоАХ-ны партизанууд бослоо

МоАХ-ны партизанууд бослоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

МоАХ-ны анхдагчид авилга хээл хахуультай холбоотой асуудлаар Төрийн гурван өндөрлөгт сонордуулга хүргэж буй талаараа мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн,
“МИАТ” ХК-ийн Бодлого, төвлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайхан болон МоАХ-ны Анхдагч ахмад зүтгэлтний холбооны гишүүд оролцсон юм. Хурлын үеэр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “МИАТ” ХК-ийн Бодлого, төвлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайхан “Миний хувьд МИАТ-д орж ажиллаад нэг жил болсон. Тэнд байгаа авлига, хээл хахуультай тэмцэх гэж зүтгээд чадаагүй. Ганцаараа зүтгээд нэмэргүй юм байна. Тиймээс бид төрийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, нийтээрээ тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Ингээд “2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд АН-ынхан төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхэд, Монголын ард түмний дэмжлэг, МоАХ-ны анхдагчдын 25 жилийн амьдрал тэмцэл зохих хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж байна” хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Э.Энхболд, Ерөнхий сайд, Ан-ын дарга Н.Алтанхуяг нарт сонордуулга хүргэж байгаагаа дуулгалаа.

Уг сонордуулгад,
Төрийн гурван сонгуулийн үеэр амалж байсан амлалтуудынхаа биелэлтийг сонгогчддод сануулж, авлига хээл хахуулийг таслан зогсоох, олигархуудын эрх ашгийг хязгаарлах, мафийн зохион байгуулалттай бүтцийг устган шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хувьсгал хийж, ард түмний амьдралыг дээшлүүлэх зэрэг амлалтуудаа хэрхэн биелүүлсэнээ тайлагнахыг хүслээ.
Мөн УИХ-аар авлига өгснийг нь бус авсныг нь шийтгэдэг хуулийг энэ хаврын чуулганаар батлуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардав.

Харин УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МоАХ-ны дарга Х.Баттулгыг МоАХ-ны фракцын нэр дээр УИХ, Засгийн газар болон төрийн албан тушаалтдууныг өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр гүйцэтгэсэн ажлуудыг МоАХ-ны анхдагчдын хурлаар танилцуулж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр- авлига хээл хахуулиас ангид байх” хөдөлгөөнийг холбооныхоо бүх шатанд зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна гэжээ.

Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол Улс төрийн идэвхитэй үйл ажиллагаанд шилжинэ гэдгээ тэд мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.