2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Баттулга сайдын ярилцлага АНУ, Европын холбооны дургуйцлыг төрүүлжээ

Х.Баттулга сайдын ярилцлага АНУ, Европын холбооны дургуйцлыг төрүүлжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

“Монголчууд Крымийн санал асуулгыг дэмжиж байна” гээд Монголын эрх баригч намын лидер, МоАХ-ны тэргүүн, тус улсын үйлдвэр ХАА-н сайд Халтмаагийн Баттулга Крымийн хууль ёсны, хүчин төгөлдөр санал асуулгыг монголчууд дэмжиж байгаа тухай Firstnews-т утсаар мэдээллээ. Тэрээр 3 дугаар сарын 16-нд хагас аралд санал асуулга болж өнгөрч, урьдчилсан дүнгээр оршин суугчдын 95% Крымийг оростой нэгдэхийг дэмжсэн гээд ярилцлагыг гаргажээ.

-Крымийн санал асуулгын дүнд Крым оросынх болно гэдгийг та мэдсэнүү. Та Оросын байр суурийг дэмжих үү?

-Ямар ч ард түмэн өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж би боддог. Миний бодлоор Крымийн ард түмэн оросыг сонголоо гэж үзэж байна. Оросын холбоонд нэгдэхийн төлөө хүн амын 95 хувь нь санал өгчээ. Монголчууд ч гэсэн 1945 оны 11 сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээсэн. Хурцадмал асуудлыг цэрэг дайны аргаар биш ард олны санал асуулгаар шийдэх аргыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна.

-Монголын жуулчид Крым, Сочийн амралтын бүсэд амрах боломжийн талаас нь та харахгүй байна уу?

-Тийм ээ, Сочи ба Крым монголчуудын хувьд бараг ганцхан гэж болох амралт сувилалын газар байлаа. Урд өмнө манай удирдагчдын тогтмол очиж амардаг газар Крым байсан. Хүүхэд ахуй насандаа би  “Бид Артек явна” гэсэн уралдаант шалгалтанд оролцож байсан. Харамсалтайн би шалгараагүй. Одоо хүртэл харамсдаг.

-Ингэхэд Улаанбаатар төмөр замын Оросын талын акцийн хяналтын багцын асуудал юу болж байна?-

-Далайд гарцгүй монголчуудын хувьд төмөр замын асуудал стратегийн ач холбогдолтой. Орос-Улаанбаатарын төмөр замын хамтарсан байгууллага бидэнд бий. Би бодохдоо Монголын төмөр зам бүх Сибирь болон алс дорнодын хувьд стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Харамсалтай нь хоёр талын хамтын ажиллагаанд би сэтгэл дундуур явдаг.

 

Энэхүү ярилцлагыг саяхан Оросын сайтад эрхэм сайд Х.Баттулга өгсөн бөгөөд үүний дараа Монголын эрх баригчид ихээхэн сандралд орсон бөгөөд АНУ-ын бодлогыг хэрэгжүүлж байдаг олон төсөл хөтөлбөр байгууллагууд ихээхэн дургуйцэж байгаа бөгөөд Монгол улсын банк санхүүгийн чиглэлд ихээхэн хөрөнгө оруулж байдаг Европын холбоо ч сандралд орж байгаа сурагтай. Ам алдвал барьж болдоггүй хэмээхийн үлгэрээр ийнхүү Монгол улс АНУ, Европын холбооны эрх чөлөө тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдалд нь ихээхэн санаа зовж байгаа Украины асуудал дээр Оросын талыг баримтлаж байгаад харамссан буйзаа.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn