2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Их хурал хүртлэх хугацаанд 21 аймагт ажиллаж, МАН-ын гишүүд дэмжигчдээсээ шинэчлэлийн талаар санал авч байгаа. Тэгвэл 2013.08.21 нд  Орхон аймагт шинэчлэлийн өргөөгөө барьж, “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлье, Нийгмээ хөгжүүлье” сэдэвт улс төрийн илтгэл, хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгуулж, иргэдтэй санал бодлоо хуваалцлаа. Тус зөвлөгөөнд оролцсон хүмүүс Монголын төр хорт хавдар туссан байна, наймаачидаар дүүрч, намын гишүүний үнэлэмж алга, Шударга үзэл бодолтой хүмүүсээ битгий гадуурх, намд хаанчилал тогтсон байна гэх мэтчилэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Ард түмэн МАН-ын 27-р Их хурлаас шинэчлэлийн их тэсрэлтийг хүлээж байна.

Түүнчилэн иргэд шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд үүр болгоныг өөрийн гэсэн байртай болох тухай саналыг хэлж байлаа. Шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон өнөө цаг үед цөөнх болсон үедээ ч мөн ялгаагүй эвтэй,хүчтэй ажиллахыг хүсэж байна. Эцэс сүүлдээ иргэд өнөөдөр АН-ын төлөө яах гэж саналаа өгөв гэж амаа барихад хүрээд байна. Тиймээс ирэх сонгууль болтол жирийн гишүүд, ард иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг цаг алдалгүй хуваалцаж, боломж байдаг бол баг болгон дээр уулзалт зохион байгуулахыг хүсэж шаардаж байлаа.

МАН-д хариуцлагын тогтолцоо алга, авлига хээл хахуульд хэт нэрвэгдэж, жирийн гишүүдээ мартсан нь өнөөгийн нийгмээс харагдаж байна. Өнөөдрийн намын чуулга уулзалт, хуралдаан гэдэг хэсэг хүмүүсийн үр дүнгүй цугларалт, цаг үрсэн дэмий зүйл болон хувирчээ. Тэгвэл хурлыг жинхэнэ утгаар нь хийдэг, ард иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг хүчирхэг нам байхыг иргэд хүсч байна.

 

Монголын хойморь нутаг болох Хөвсгөл аймгаас гараагаа эхэлсэн МАН-ын намын Шинэчлэлийн хороо “Намын шинэчлэл-орон нутаг” хөтөлбөрийнхөө дагуу 2013.08.20-нд Булган аймагт Шинэчлэлийн өргөөгөө барьж, түүнчилэн арга хэмжээний үеэр “Намаа аваръя,Төрөө эрүүлжүүлье,Нийгмээ хөгжүүлье” сэдэвт улс төрийн илтгэл тавьж санал бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлэгт МАН-ын гишүүд, ард иргэд идэвхитэй оролцсон бөгөөд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүмүүс МАН-ын алдаа дутагдалтай сул талыг хэлэлцсэний сацуу мөн МАН-ын Шинэчлэлийн хорооны залуусыг юунаас ч битгий ай,зоригтой хөдлө,энэ бүхнийг дан ганц МАН биш Монголын ард иргэд бодит үр дүнд хүрэх шинэчлэлийг хүлээж байна гэх мэтчилэн тэднийг зоригжуулсан, урам хайрласан үгнүүдийг хэлж байлаа.

МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус ч мөн сэтгэл хангалуун буцсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам МАН-ын нэр хүнд унан дордсоор байгаа нь нууц биш. Сүүлдээ амтай хүн болгон шахуу МАН-ыг гоочилж,чамлах болсон нь өнөөдөр намын дээд удирдлагууд намын гишүүдтэйгээ нягт зөвлөлддөггүй, залуучуудыгаа дэмждэггүй,ажлыг хойш нь тавьдаг,дур мэдэн шийдвэр гаргадаг гэх мэтчилэн өөрсдийн хайнга, хэт нийгмээс тасарсан, зорилгогүй, удаан ажиллаж байгаатай нь шууд холбоотой гэж хэлж болно. Тиймээс ямааны мах халуун дээрээ гэдэг шиг МАН-д тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй ард иргэдтэйгээ зөвлөлдөж, намаа шинэчилж, эдгээх зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

 

Сэтгүүлч. Н.Оюун-Эрдэнэ

 

 

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

МАН-ын Шинэчлэлийн хороо Булган, Орхон аймгуудад ажиллаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.