2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Дамбын Хишгээгийн хүүд 3.8 жилийн ял оноож, тэнсэллээ

Дамбын Хишгээгийн хүүд 3.8 жилийн ял оноож, тэнсэллээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Дамбын Хишгээгийн хүү  Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг.

Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх байсан ч Х.Энхжинд  өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн баасан гараг болтол хойшилсон юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн шүүхэд болсон тус шүүх хурлын талаар албаны хүнээс тодруулахад, "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 8 сарын хорих ялыг оногдуулж. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэлсэн" гэв. Тэгэхээр Х.Энхжин нь хуулийнхны хараанд байж, гадагшаа явах эрхгүй, хорооны цагдаадаа сар бүр очиж бүртгүүлэх болж байгаа юм.

Улмаар Захиргааны зөрчил гаргах бол шууд хорих ялыг нь эдлүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.