2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » 40 настай монгол залуу АНУ-ын цагдаад буудуулж нас баржээ

40 настай монгол залуу АНУ-ын цагдаад буудуулж нас баржээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

С.Эрдэнэбилэг гэгч 40 настай монгол залуу гуравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч ням гаригт АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж нас барсан тухай “The Chicago Sun-Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ
Цагдаа болон шүүх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан, өнгөрсөн гурван сарын хугацаанд Иллинойс мужийн Бафало Грув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Грув дэх гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдсан байна.
 
Цагдаа нарын мэдээлснээр С.Эрдэнэбилэг нь Слипи Холлоу сууринд танхайрч, цагдаа нарыг хутгалах гэж оролдсоны улмаас тус хотын хоёр цагдаа түүнийг буудсан гэнэ. С.Эрдэнэбилэг гуравдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 12:38 цагт нас барсан тухай хотын эмнэлгээс мэдэгдсэн байна.
www.mgltimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn